Таны хаяг дээрх СОНГОГЧИЙН МЭДЭЭЛЭЛ үнэн зөв эсэхийг шалгаарай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Иргэн та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллийг болон таны байнга оршин суугаа газрын хаягт бүртгэгдсэн сонгогчийн мэдээллийг ЭНД ДАРЖ шалгах боломжтой. 

ВИДЕО: Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах заавар
 

 
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн сонгуулийн ЦАГ ХУГАЦААНЫ ЗУРАГЛАЛ

 

1. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжилнэ.

2. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд хүлээж авна.

3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг тавдугаар сарын 6-8-ны хооронд гэж заажээ.  

4. Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 8-10-ны өдрийн хооронд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хугацааг олгоно.

5. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийдвэрлэж, олон нийтэд танилцуулна. 

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд 15 хоног үргэлжилнэ.

7. Зургаадугаар сарын 06-ны өдөр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа зургаадугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.  

9. Санал авахын өмнөх өдөр зургаадугаар сарын 8-ны өдөр тохиох бөгөөд энэ өдөр 09:00-20:00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналыг хайрцгаар иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулна.

10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 09-ний өдөр гэж тогтоосон бөгөөд саналыг 07.00-22:00 цаг хүртэл авна.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top