УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ.
Цагтаа эхэлсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцжээ.
Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байлцсан байна.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга : "АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэжээ.
Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. ” гэжээ.
Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна.
Эх сурвалж: sonin.mn
Сэтгэгдэл ( 9 )
Mongolchuud bid 7 khemjij 1 ogtlokh bolj.Khen khen ni nootoi khymyys byged mapiin namuudiin khamgaalagchid.Mongolchuud uursuduul tur yksaa gartaa vakh tsag bolsoon ard tumenii uurchilun baigyylalat kheregtei bolood bna.
Mongolchuud bid 7 khemjij 1 ogtlokh bolj.Khen khen ni nootoi khymyys byged mapiin namuudiin khamgaalagchid.Mongolchuud uursuduul tur yksaa gartaa vakh tsag bolsoon ard tumenii uurchilun baigyylalat kheregtei bolood bna.
ЕРӨНХИЙ САЙД ОЮУН-ЭРДЭНЭ ЭР ХҮН ШИГ, ЗОРИГТОЙ, ШУЛУУХАН ҮНЭНИЙГ УЛААН НҮҮРЭН ДЭЭР НЬ ХЭЛЖЭЭ. БАТТУЛГА ӨМДӨНДӨӨ БИЕ ЗАССАН БАЙХ ДАА... ЭРЛЭГДОРЖ, БАТХУЛГА НАРЫГ МОНГОЛООС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ГАЙ ТАРИХ НЬ ТОДОРХОЙ...
оюутолгой асуудал л юм байна доо. энэ улс төрчид засаг төрийнхөний дунд хортой алим шидсэнийг харахгүй монголчууд алим булаацалдаад илүү эрсдэл гаргах гээд байна ш дээ
Та нар жижигхэн Монголдоо дэндүү хүлцэнгүй номхон ард түмнийхээ хүзүүн дээр зайдалчихаад ардчиллыг яаж нухчин дарж нэг намын дарангуйлал тогтоохын тулд хууль ёсыг хэрхэн уландаа гишгэж байгаа дэлхий харж байгаа. Монголын ардчилал устаж үгүй болж коммунист дарангуйлал тогтвол олон улс биднээс нүүр буруулна.
Ерөнхий сайд зөв л хэлэн бна Намын дотоод хэрүүлээ төрийн асуудал болгож болохгүй л дээ Еөк өөрөө хууль зөрчиж нэг намын асуудалд хутгалдах нь туйлын буруу
Molodec! Tovch bogood todorhoi
Зөв хэлсэн бна. ЕС
Ерөнхий сайд хэлэх ёстой үгээ хэлсэн байна. Бодит үнэн Өөрсдөө учраа ол. Буруугаа бусад нам хүнд бүү наа. Өөрөөсө хай.дотор чинь аюул байна атаач байна албаны хэнээтэн байна хорлон сүйтгэгч байна.алалцана дүүжилнэ.шатаж үхнэ гишүүний үнэмлэхээ өгнө урвана шарвана хэвтэнэ босно бослого үймээн самуун гаргана гэдэг олон хүн байгаа учир ард түмэн цар тахлаас илүү та нараас айдаг боллоо. Уучилал гуйгаад аятайхан намбатай улс төр ч шиг байгаач та нар сайн сайхан баян таргандаа эрх дархтай болоогүй ард түмний сонголт шүү