МАН-ын Бага хурал хуралдаж, НЭР ДЭВШИГЧЭЭ тодруулна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг өнөөдрөөс /2021.05.02/ бүртгэж эхэлнэ.

Харин нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм. 

Тэгвэл парламентад суудалтай нам, эвслээс нэр дэвшигчид өнөөдөр /2021.05.02/ албан ёсоор тодорно. Тухайлбал, МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж нэр дэвших нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулна.

Түүнчлэн ХҮН-ынхан ч дотооддоо хуралдаж, нэр дэвшигчээ тодруулж, материалыг нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хүргүүлнэ. 

Харин өчигдөр АН-ын дотоод сунгаа өндөрлөж, хоёр талд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар ялалт байгуулсан билээ. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж, өрсөлдөх албан ёсны эрхээ өнөөдөр авах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 02

Dorjkhand.U.Khyrelsykh.S.Erdene.ene 3 bol zaaval yalna yagad gevel .30 jil Mongoliig tsulumsun gadaad dotoodiin mapyydiin amai avragj ba dakhin tyrgejilyyl;en tsumugsudiin gol bei khamgaalagchid ene 3iin khench garsan yagal adilkhan .Mongol ylsiig ene 6 jild yaravchan APREKIIN ba MEKSEG shig bolgono.SV.Batbold tergyytei bykh urvagchid etsesiin ami tariaga khiij bna.Mongolchyyd khar khairtsagtaigaal songylia khiivel syirene.ARD TYMENG TENEG BOLOGSON TED ENE UDAA YALJEE TODORKHOI BNA.MAPIIN DEED TSEGTEE KHYRSEN MONGOL ULS BOLJEE.

0  |  0
Top