Өнөөдөр ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД тодорно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно.

Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг өнөөдрөөс /2021.05.02/ эхэлж бүртгэх гэж байна. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм. 

Парламентад суудалтай дөрвөн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших үйл ажиллагаагаа 2021.04.30-наас эхлүүлж, тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорхой болох юм.

Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль өчигдөр (2021.05.01) болсон.

М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшсэн. Тэдний зохион байгуулсан цахим сонгуулийн үр дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсныг дөнгөж сая танилцууллаа. С.Эрдэнэ 1,953.05 оноогоор тэргүүлсэн бол Р.Амаржаргал 1,826.03, Ц.Оюунгэрэл 1,719.03, Л.Гүндалай 1,463.92, Д.Ганбат 637.28 оноо авсан гэх үр дүн танилцуулав. 
 

Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан ч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэрээ татав. Улмаар цаасаар явуулсан дотоод сонгуулийн санал асуулгад УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг 81.06% буюу нийт 43,994 хүний санал авч, ялалт байгуулсныг мөн сая зарлалаа. 

Хоёр хуваагдсан АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгээгүй. Гэсэн ч хоёр тал аль аль нь ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тусдаа тодруулж, дотоод сонгуулиа явууллаа. 

Одоо тэд тус бүрийн дотоод сонгуулиар тодорсон нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлнэ. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн чухам хэнийг нь бүртгэх асуудлыг эцэслэх юм. 
 


МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж нэр дэвших нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулна.

Түүнчлэн ХҮН-ынхан ч дотооддоо хуралдаж, нэр дэвшигчээ тодруулж, материалыг нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хүргүүлнэ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.24) 2021 оны 05 сарын 02

УГ НЬ МАН Ардчилсан нам шиг хүсэлтээр нь өрсөлдүүлвэл зүгээр даан ч дотоод ардчилал үгүй юм, Мөнх оргил гишүүн л яг таарах хүн дээ, жижиг орны тэргүүн боловсрол маш сайн бас англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг хүн хэрэгтэй, МАН-д одоо ерөнхийлөгч бараг үндсэндээ хэрэггүй дээ төрийн хатан эрдэнэ гэсэн эмгэнийг дэвшүүлэхэд л гарахгүй , угаасаа Хүрэлсүх гэж тохирчоод АН-г дуурайж хэдэн хүний нэр худлаа зарлаад яахав дээ, нөгөө улсуудад нь хэцүү байдаг байхдаа ХҮҮК 80 гаран хувийн санал авна Хүрэлбаатар 2-3 хувийн санал авна гм-ээр шог юм болно доо,

0  |  0
Doeo(172.58.45.111) 2021 оны 04 сарын 30

Temuujin p heregguidee. Ebigiin banzan bugs.

0  |  0
ганболд(202.9.46.216) 2021 оны 04 сарын 30

тамгатай тагтаа нисээд оNline сонгуулийн санал хураалт болох юм уу. чип тэй тагтаа биш байгаа

0  |  0
Top