ШУУД: 24 цагт короанвируст халдварын 602 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 04 сарын 05

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 00:00 цагийн байдлаар хүргэж байна.

/2021.04.05, 11:00 цаг/


ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5931 болсон сайхан мэдээ байна. Нөгөө талаар өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 602 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 10820 боллоо. Түүнчлэн 60 гаруй насны нэг эрэгтэй хүн нас барж, нас баралт 12 бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод 514 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийслэлд бүртгэгдсэн өвчлөл 8906 боллоо. Харин орон нутагт 88 тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо 1358 болоод байна.

Улсын хэмжээнд халдвар авсан 2119 хүн эмчлүүлж байгаагаас 1118 хүн хөнгөн, 244 хүнд хүндэвтэр, 52 хүн хүнд, 12 хүнийн биеийн байдал маш хүнд эмчлүүлж байна" гэв.

ШУУД ДАМУУЛАЛТ

 
Top