Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдөр ажиллана

2021 оны 04 сарын 03
Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан. Харин зарим үйлчлгээний газрын үйл ажллагааг цагийн хязгаартай явуулж байгаа юм.

 

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. Таваас дээшгүй хүн байхаар зохицуулалт хийнэ. /Үйлчилгээ үзүүлж буй үсчин өөрөө энэ тоонд орно/.
 
-Спорт заал таваас доош хүнтэй бол ажиллах уу?
-Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэгчид таваас дээшгүй хүнтэй дотоод орчинд бэлтгэл хийнэ. Өөрөөр ямар ч тохиолдолд спорт заал ажиллахгүй.
 
-Нийтийн халуун усны газрууд ажиллах уу?
-УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ.
 
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top