ШУУД: Коронавируст халдварын 271 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 04 сарын 03

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 00:00 цагийн байдлаар хүргэж байна.

/2021.04.03, 11:00 цаг/


Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 22 лабораторид 17.537 сорьцонд шинжилгээ хийхэд 271 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9598 боллоо. Мөн 24 цагт 163 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5379 боллоо. Мөн 54 настай эрэгтэй нас барсан таагүй мэдээ байна. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 232 нь Улаанбаатар, аймаг, орон нутагт 39 байна.

Өмнө нь коронавируст халдварын тоон мэдээг өглөөний 09 цагаар тасалж хүргэдэг байсан бол энэ өдрөөс эхлэн программын шинэчлэл хийж, шөнийн 00:00 цагаар тасалж хүргэж байгаа. Тиймээс шөнө батлагдсан тохиолдлууд өнөөдрийн тоон мэдээлэл ороогүй учраас халдвар буурсан мэт харагдаж магадгүй. Гэвч нөхцөл байдал үндсэндээ хэвээрээ байнгаа учраас та бүхэн сонор сэрэмжээ бууруулалгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

Эмнэлгүүдэд 1987 хүн хүн эмчлэгдэж байгаагаас 1718 хүний биеийн байдал хөнгөн, 226 хүн хүндэвтэр, 36 хүн хүнд, долоон хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top