Ахмад багш Ч.Янжмаа "Алтангадас" одонгоор шагнагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Ахмад багш Ч.Янжмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одонгоор шагнагдсаныг өнөөдөр (2021.04.02) нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө түүнд гардуулж, баяр хүргэлээ. 

Боловсролын салбарт 38 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа Ч.Янжмаа багш Говь-Алтай аймгийн Чандмань сумын дунд сургуульд 12 жил, Нийслэлийн 31-р дунд сургуульд 22 жилийн хугацаанд ажилласан бол сүүлийн гурван жилд “Хишиг” бүрэн дунд сургуульд багшлан, эрдэм, оюунаа түгээж яваа, ачлалт багш юм. 

Төрийн эрхэм одонгоор шагнагдсан танд баяр, мянга мянган шавь нарынх нь өмнөөс талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top