ЭМЯ: Ковид-19 өвчний улмаас ХОЁР ЭМЭГТЭЙ нас барлаа

2021 оны 04 сарын 02

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.


Сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын тухайд харамсалтай мэдээ байгаа нь 58 болон 66 настай хоёр эмэгтэй ковид-19 өвчний улмаас нас барлаа. Ингэснээр ковидын шалтгаант нас баралт 10 болон бүртгэгдэж байна.

Сүүлийн үед ковидоор өвчлөгчдийн тоо ихэссэнтэй холбооотой хүндэвтэр, хүнд хүмүүсийн тоо нэмэгдэх хадлагатай байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал эрч нэмэгдэж байгаа аж. Ялангуяа хүндэвтэр хүмүүсийн тоо 232, хүнд хүмүүсийн тоо 37, маш хүнд хүний тоо 8 болж нэмэгдсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгааг албаныхан хэллээ.

Эмнэлгүүдэд "Ковид-19" халдварын 1990 тохиолдол эмчлэгдэж байгаагаас 1713 хүний биеийн байдал хөнгөн байна.

Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5216 болсон сайхан мэдээтэй байна. Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 484 нь дотоодын халдвар байна. Ингээд нийт дотоодын халдварын тоо 8788 болж байна. Хоёр нь эмнэлгээс шалтгаалах  халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод шинээр 391 тохиолдол батлагдаж, нийслэлийн өвчлөл 7657 боллоо. Харин аймаг орон нутагт сүүлийн 24 цагт 93 шинэ тохиолдол батлагдаж, орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 1131 боллоо.

Top