Б.Ууганбаяр: Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол батлагдлаа

2021 оны 04 сарын 01

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.

/2021.04.01, 11:00 цаг/

Нөхцөл байдлын мэдээллийг өгдөг мэргэжлийн хүмүүсийн ажил өнөөдөр бусад ажилтай давхцсан учир мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өглөө.


ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 20489 сорьцонд шинжилгээ хийхэд 394 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8841 боллоо. Сүүлийн 24 цагт 150 хүн эмчлүүлж, эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Шинээр бүртгэгдсэн 394 бүгд дотоодын халдвар байна. Ингээд дотоодын халдвар 8841 болж байна. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 266 тохиолдол батлагдаж, нийслэлийн нийт өвчлөл 7266 боллоо. Харин орон нутагт 128 тохиолдол шинээр батлагдаж, өвчлөл 1038 болж байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн 266 тохиолдол төвийн зургаан дүүрэгт бүргэгдлээ.

24 ЦАГТ: 16 АЙМАГТ 128 ХАЛДВАР БАТЛАГДЛАА
 

  • Сэлэнгэ - 8, (Нийт 231)
  • Дархан - 5, (Нийт 124)
  • Орхон - 19, (Нийт 120)
  • Дорноговь - 11, (Нийт 48)
  • Архангай - 6, (Нийт 61)
  • Завхан - 3, (Нийт 12)
  • Төв - 22, (Нийт 201)
  • Хөвсгөл - 2, (Нийт 36)
  • Өвөрхангай - 10, (Нийт 91)
  • Баянхонгор - 10, (Нийт 22)
  • Булган - 8, (Нийт 44)
  • Ховд - 13, (Нийт 16)
  • Сүхбаатар - 11, (Нийт 11)

Эмнэлгүүдэд нийт 1906 хүн эмчлүүлж байгаагаас 1653 хүн хөнгөн, 198 хүндэвтэр, 36 хүн хөнгөн, 11 хүний биеийн байдал маш хүнд байна.

Монгол Улсын хэмжээнд Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Төв, Өмнөговь гэсэн зургаан аймагт дархлаажуулалтын ажил эхэллээ. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээний багийнхан үүнд хамрагдаж байгаа. Өмнөговь аймагт уур уурхайн тээврийн жолооч, ажилчид дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн. Улаанбаатар хотод мөн вакцинжуулалт үргэлжилж байна. Өнөөдөр 50-64, 64-өөс дээш гэсэн ахмад насны хүмүүсээ вакцинжуулах ажил үргэлжилж байна. 

Монгол Улсын хэмжээнд нийт 311.266 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Өнөөдөр вакцинжуулалт бүх цэгүүд дээр хэвийн үргэлжилж байна. Вакцинжуулалтад өдөртөө 13-15 мянган хүн хамруулах зорилго тавьсан.

Сүүлийн үед өвчлөл нэмэгдэж байгаатай холбооотойгоор шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн хариуг eruul.gerege.mn рүү орж авах эсвэл утсаар мэдэгддэг байсан бол одоо лаборторийн шинжилгээгээр хариу нь эерэг гарсан нөхцөлд тухайн хүний утсанд мессеж очдог зохицуулалтыг хийсэн. Ингэснээр тухайн хүн богино хугацаанд өөрийнхөө хариу эерэг гарсан гэдгийг мэдээд, тодорхой арга хэмжээ авах боломжийг нээж өгч байгаа юм.

Үүнээс гадна тухайн мессежинд зөвлөгөө авах утасны дугаар болон өөрийн биеийн байдал, гэр бүлийн гишүүд болон хавьтлаа бүртгэх, холбогдох зөвлөмж авах цахим линкийг оруулж өгсөн. Тухайн линкээр орж, өөрийн биеийн шинж, ойрын хавьтлуудаа бүртгэх гэх мэт бүртгэлийг хийгээд явах боломжтой. Ухаалаг утасгүй хүмүүс байгаа учир мэдээлэл авах утас мессежинд хавсаргаж байна. Тиймээс тухайн утаснаас лавлаад, холбогдох байгуулагуудаас мэдээллээ авах боломжтой" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top