ХӨСҮТ: Коронавируст халдварын 377 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 03 сарын 31

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

(2021.03.31, 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 10652 сорьцод шинжилгээ хийхэд 377 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8447 боллоо.

24 цагт 95 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 4920 боллоо.

Шинээр батлагдсан 377 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Үүний 328 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн халдварын тоо 7000 боллоо.

Аймаг орон нутагт 49 тохиолдол бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 910 хүрлээ.

Коронавируст халдварын улмаас эмнэлгүүдэд нийт 1902 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 хүн байна" гэв.


ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top