ТАНИЛЦ: Өнөөдөр PCR шинжилгээ авах 9 байршил

2021 оны 03 сарын 30

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.03.30/ дараах 9 байршилд иргэдээс PCR шинжилгээ авна.

Мөн өнөөдөр нийслэлд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

Сануулахад, ЭМЯ-ны өчигдрийн мэдээллээр 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар бүргэгдсэнээс хойш хамгийн их буюу 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 7589 болсон. Улмаар нийслэлр хот бүхэлдээ халдварын голомт болсон гэдгийг албаны хүмүүс анхааруулж байгаа. Түүнчлэн ногоон бүсээр зарлаад байсан хөдөө орон нутагт халдвар нэгэнт тархсан байгаа. Тиймээс ч ЭМЯ-аас ирэх сарын 03-аас эхлэн 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН ТҮВШИНД шилжих санал нь УОК дээр дэмжигдсэн. УОК-ын саналыг ирэх энэ сарын 31-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг сануулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top