Д.Сумъяабазар: Дэглэмээ сайтар мөрдвөл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохгүй

2021 оны 03 сарын 29

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.03.29/ болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.


Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг. Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна. Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдээ тавдугаар сарын 5-н гэхэд вакцины эхний тунд хамруулж дуусна. Зургадугаар сарын 10-нд багтаж хоёр дахь тунг хийж, зургадугаар сарын 20-ноос хойш Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдрал шар түвшинд шилжиж, халдвар авах хүний тоо эрс багасах үзүүлэлтийг ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хотын ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй.

Үүний төлөө хамтдаа хүчээ нэгтгээд тэмцье, зүтгэе, манлайлъя, нийгэм, эдийн засгаа аваръя, хамгаалъя гэсэн аян өрнүүлж байгаа. Өнгөрсөн бямба гарагт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Бүгд энэ уриалгыг дэмжиж байна. Төрөлх хотоо, бизнесээ, ажлын байраа, хайртай бүхнээ хамгаалахын тулд хувь хүний хариуцлага, сахилга бат дээр суурилж явахаас өөр сонголтгүй. Улаанбаатар хотын иргэн хариуцлагатай, соёлтой байх ёстой. Хотынхоо иргэддээ итгэж байна. Иргэд уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллаж, ажил, амьдралаа зохицуулаасай гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.189.158) 2021 оны 03 сарын 31

Наад өвчин чинь хэцүүдлээ ш дээ, хөл хориогоо хийгээчээ, гараагүй байхад л хориод тэнэгтээд байсан

0  |  0
минийУлаанбаатар(192.82.80.63) 2021 оны 03 сарын 30

монголчууд мөрдөхгүй байна.Өчигдөрхөн нэгэн битүү орчинд хэдэн авгай хүүхнүүд амандаа маскгүй хоол ундаа идээд бөөгнрөл үүсгээд суух нэгэн жишээ шүү.Бид ямарч ариун цэврийн орчин бүрдүүлээгүй байж лангуу түрээслэгч нараас татвар авахаа болих хэрэгтэй.Иймэээс хатуу хөл хориогоо тогтоох вакзинажуулалтаа хий.Монголын толгой кампани үйлдвэрийн газрууд ард түмэндээ мөнгөөрөө вакцин оруулж бид үнээр ч хийлгэе!.

1  |  0
Худлаа(150.129.143.110) 2021 оны 03 сарын 29

Ногоон шар улбар улаан гээд нэг л хоосон хэлбэр шаагаад байна аа. Өөрсдөө л мөрдөөд байгаа, олон түмэн ялгах ч үгүй, мөрдөх ч үгүй байна

0  |  0
Ооогий(100.15.102.120) 2021 оны 03 сарын 29

Чаддаг юмаа хий дээ ГОЛИО минь

0  |  0
Zochin(202.55.188.36) 2021 оны 03 сарын 29

Hatuu hol horio togtoosnoor baidal deerdehgui ee .harin olon huniig horisonoor amldral ahui ni suirne .huuchnii argaar bish deglemee sain barimtaldag arga bodoh heregtei .humuus ch hicheeh heregtei .olon honog horisonoor dulaanii ulitald hurct haldvart ovchin garch bolzoshgui chiig unertej horhoi shavij yavdag tsag shuu dee\n

0  |  0
зочин(103.57.94.139) 2021 оны 03 сарын 29

Халдварын тархалтыг 350-д барьна гээд л бас солиороод байсан, одоо бас юу юу гэнээ, яасан дураараа Я...Н бэ энэ.

0  |  0
Зараа(202.55.188.43) 2021 оны 03 сарын 29

Дарга миний үгэнд нийслэлчүүд та нар сайн орвол арыг нь би даая гээд байгаа юм байх даа, гоё, ккк

0  |  0
З(66.181.190.148) 2021 оны 03 сарын 29

Тэнэг мал чинь юу балайраад байнаа. Халдвар ноцтой тархсан гэдгийг ойлгохгүй байна уу. Зайгаа тавьж өгөх хэрэгтэй шүү

0  |  0
UNEN(66.181.161.16) 2021 оны 03 сарын 29

SHUNU XUL XORIDOG YAMAR UHAAN BNAA BURHAN TENGER MIN

0  |  0
zochin(223.104.15.195) 2021 оны 03 сарын 29

bitgii medrelt zail mangaraa haldwar 500\ngaraad baihad hol hoirgoo togtoo mangar darga ym bna

0  |  0
zo(139.5.217.185) 2021 оны 03 сарын 29

yadag zorvvd bandi ve ene yamar doping xeregldeg toriin devjee yu xotiin dargiin syydaliig toriin devjee shig andyyrax yumdaa

0  |  0
зайлаач малаа(192.82.74.110) 2021 оны 03 сарын 29

ЗАЙЛ

0  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 03 сарын 29

ene hund heleh ug algaa yu ch gehev de ard tumen ee bododgui l hun ym da mongolchuudiig bugd korona hureg gej bgaatai utga neg bna da

0  |  0
Top