Ковид-19: Өнөөдөр дөрвөн байршлыг хамгаалалтад авлаа

2021 оны 03 сарын 29
Коронавируст халдварын улмаас 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд дараах дөрвөн байршлыг нэмж хамгаалалтад авлаа.
 
1. Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 байр
2. Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 39а байр
3. Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 байр
4. Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 21 байр
 
ЭМЯ-ны өчигдөр 11:00 цагт мэдээлснээр 24 цагт коронавируст халдварын 321 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
 
Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 7014 болоод байгаа юм. Үүнээс 4341 хүнийг эмчилж, эдгээсэн. Харин 1607 хүн эмчлүүлж байгаагаас 1386 хөнгөн, 186 хүндэвтэр, 27 хүнд, 8 хүнийн биеийн байдал маш хүнд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top