КОВИД-19 l Сүүлийн 24 цагийн ТООН мэдээлэл

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 28

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнөөдөр /2021.03.28/ 09:00 цагийн байдлаар нийт 13057 хүнд шинжилгээ хийхэд 321 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 7014 боллоо. Өчигдөр 104 тохиолдол эдгэрч нийтдээ 4341 хүнийг эмчилж, эдгээлээ. Шинээр батлагдсан 321 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн халдвар юм. Өөрөөр хэлбэл, зөөвөрлөгдөж ирээгүй. Шинэ тохиолдлын 262 нь нийслэл хотод бүртгэгдэж, нийт 5868 тохиолдол болж байна. Харин 59 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөө өглөөний байдлаар 1607 хүн эмчлүүлж байгаагаас 1386 хөнгөн, 186 хүндэвтэр, 27 хүнд, 8 маш хүнд шинж тэмдэгтэй байна.  Гэрийн тусгаарлалтад 770 гаруй хүн эмчилгээ хийлгэж байна. ЭМЯ-наас 2100 орны нөөц бэлдсэнээс 1607-д нь халдвартай иргэнээ хэвтэн эмчилж байна" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top