ШШГЕГ-ын тусгаарлах байрнаас 117 тохиолдол БАТЛАГДЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Өчигдөр /2021.03.26/  өглөөний 09:00 цагийн байдлаар батлагдсан коронавирусний 437 тохиолдлын 117 нь нэг газраас буюу ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан хүмүүс байсныг Улсын онцгой комиссоос мэдээллээ. 

ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан  285 иргэний 117-гоос нь халдвар илэрчээ. 

Халдварын тоо огцом өссөн харагдаж буй ч нэг газраас, нэг дор олон тохиолдол илэрснийг анхаарч үзэх хэрэгтэйг Эрүүл мэндийн сайд онцлов. Гэхдээ эрсдэл маш өндөр байгаа энэ үед өвчлөлийн тоо огцом нэмэгдэж, хяналтаас гарвал хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гэлтгүй өнөө маргаашгүй тавихыг ч үгүйсгэхгүй гэв.

Сануулахад, Улаанбаатар төдийгүй орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа тул УОК өчигдөр /2021.03.26/  хуралдан, зарим шийдвэрийг гаргасан.

Нэгдүгээрт, Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргаж байна. Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэсэн үг.

Хоёрдугаарт, халдварын тархалт өндөртэй байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын "Улаан түвшин"-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Гуравдугаарт, халдварын тоо цаашид буурахгүй, тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд хаа хаанаа эрсдэл тархалтыг бууруулах чиглэлд анхаарч, хатуу шаардлага тавьж ажиллана. Ирэх өдрүүдэд халдварын тоог нэмэгдүүлэхгүй байхын төлөө холбогдох байгууллагууд ажиллах шаардлагатай.

Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорио тогтоосон тохиолдолд энэ хугацаанд вакцинжуулалтад онцгой анхаарч ажиллана. Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дараагийн вакцины татан авалтууд орж ирнэ. "Синофарм" үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын "Спутник" вакцины сая тунгийн татан авалт эхэлснээр одоо байгаа вакцины нөөцтэйгөө нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Заавал хатуу хөл хорио тогтоож байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна гэж Онцгой комисс үзэж байна. 

БИЧЛЭГ ҮЗЭХ 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маналжав(202.126.89.69) 2021 оны 03 сарын 28

энэ дүлзэн, Сумтайбузар 2 улсыг самарч гүйцлээ. үе шаттай нээхгүй баахан газар нээсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. ямар ч удирдах чадваргүй махан толгойтууд

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 03 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

0  |  0
nyangar(111.199.59.230) 2021 оны 03 сарын 27

SAID NI OGTSORVOL TAARNA, TENEG DULZEN TSARAILSAN NOVSH, ZUGEER L HOV SHIVIIN MAHAN TULAM SH TEE

0  |  0
Засаг(202.179.27.171) 2021 оны 03 сарын 27

ШШГЕГ яагаад тийм байртай болсноо эхлээд тайлбарлах ёстой.

0  |  0
Top