Улсын онцгой комисс 19:00 цагаас хуралдахаар болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.26/ 14:00 цагт хуралдаан зарласан ч цаг нь хойшилж, 19:00 цагаас хуралдахаар болжээ. 

Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм. 

Өнөөдөр улсын хэмжээнд 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 6332 хүрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 болсон бол орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 болжээ. Орон нутагт Хөвсгөл 5, Дархан 6, Орхон 18, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6 тохиолдол тус тус шинээр бүртгэгдээд байна. 

Шинжилгээнд эерэг илрэх хувь 2,92% болж, огцом нэмэгдэж байгаа нь хүн амын дунд халдварын тархалт нэлээн өргөн байгааг илэрхийлдэг болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.17) 2021 оны 03 сарын 26

Hul horiood gaigyi l bsn.genet bygdiin zadgai tavihaar araggyi ee.deglem dyrmee barij bgaa ni olon bolovch toohgyi tom tolgoituud byr ch ih bndaa.medleg medeelel muutai(vi c,aspirin)aas tsaash unshij medsen zyilgyi heseg ni tun archaa muutai bn.yadgiin bi zaluu hyn haniad hyreed l edgeed l boloo gej bodoj yavaa.ardaa bgaa nastai uvchintei oir dotnii hyreeleldee bgaa hymyyst sanaa zovohgyi bh shig.zah dotor maska buulagtsan sembger ohid helheldeed l eldev languu heseh jisheenii.gadniihan shig yi olnoor yhej bj oilgoh yumuu

0  |  0
Zochin(202.9.46.17) 2021 оны 03 сарын 26

Hen negend taalagdah gej bish uls yndesnii ayulgyi baidlaa geed yaraltai hul hori!!!gants mongold l iim nuhtsul bgamuu?hedhen hynteigee bodooroi!

1  |  0
ЗОЧИН(192.82.71.177) 2021 оны 03 сарын 26

ХОРИО ТАВИАД АРД ИРГЭДИЙГ УУР ХИЛЭНГ ХҮРГЭХ НЭГ ХЭЦҮҮ, ТАВИХГҮЙ ГЭХЭЭР ХҮН АМ НЬ ЛНООРОО ӨВДӨӨД ЭМНЭЛЭГ ЭМЧ НАР НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ , БАЙГАА НЬ СӨХӨРЧ УНАТЛАА АЖИЛЛАД БАС НЭГ ХЭЦҮҮ. УУЛ НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ЦӨЛМӨЖ ГАЛЗУУРТЛАА ДАРВААТЛАА БАЯЖААГҮЙ УЛСЫН САН ХӨМРӨГ ХЭВЭЭР БАЙЖ , УЛС ШИГ УЛС ТӨР ШИГ ТӨР БАЙСАН БОЛ ХҮН АРДДАА ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨӨД ХӨЛ ХОРИОГОО ТАВИХ БАЙЖ.

0  |  0
иргэн(202.9.46.243) 2021 оны 03 сарын 26

УРД НЬ ХУРАЛДАХДАА , ХАЛДВАР ТАРХАЛТ ӨДӨРТ 100 - 200 ХҮРВЭЛ ЯАХ ВЭ , 200-300 ХҮРВЭЛ ЯАХ ВЭ ГЭЖ ТОДОРХОЙ ШИЙДЭЛ ГАРГААГҮЙ ЮМ УУ , ЧУХАЛ ЦАРАЙНУУД ГАРГАЖ ХӨЛ ХОРИО ТОГТООХ УУ ҮГҮЙ ЮУ ГЭЖ ХЭДЭН БИЕНЭЭСЭЭ АСУУСААР БАЙГААД ХАЙРАН ЦАГАА БАРДАГ БОЛОЛТОЙ

1  |  0
Top