Өнөөдөр улсын хэмжээнд 11.446 хүнийг вакцинд хамрууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дархлаажуулалтын 39 цэгт  92 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 10.890 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа.

Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо нийслэлд нийт 248966 болсон байна. Мөн Өмнөговь аймгийн 10 суманд өнөөдөр 556 хүнийг дархлаажуулалт хамруулснаар тус аймагт нийт 8013 хүнийг вакцинжуулжээ.

Улсын хэмжээнд өнөөдөр 11.446 хүнийг дархлаажуулалт хамруулж, нийт дархлаажуулалт хамрагдсан хүний тоо 256979 боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.78.70) 2021 оны 03 сарын 25

SPUTNIK HEZEE VE,MONGOLD UILDVERLEECHEE,ENE UCHIN CHINI OIRIN 5,10 JIL SALAHGUISHDE

0  |  0
Top