ХӨВСГӨЛ: Гэрийн тусгаарлалтад 190 иргэн байна

2021 оны 03 сарын 24

Хөвсгөл аймагт өнөөдрийн /2021.03.24/ 11:00 цагийн байдлаар 2021.03.23-ны өдөр 39 хасагдаж, 52 иргэн нэмэгдэж, гэрийн тусгаарлалтад нийт 190 иргэн байна.

Үүнээс:

  • Энх-Үйлс 42
  • Гурван гал 24
  • Дэлгэрмөрөн 21
  • Энэрэл 61
  • Далайн-Элбэрэлт 42 иргэн байна. 

Ирсэн иргэдийг 14 багийн Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төв, эргүүл хяналтаар ажиллаж буй ЕБС-ын холбогдох ажилтанд мэдэгдэж гэрийн тусгаарлан ажиглалтад авч давхар гар утасны тусламжтай GPS апплейкшн суулган гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналтыг сайжруулан, эргүүл хяналтыг чангатган ажиллаж байна.

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар гэрийн тусгаарлалтын 108- иргэн GPS програмаар хяналтанд байна. Мөрөн сумын авто замын хяналтын цэгүүдэд 2021.03.20-ны өдрөөс эхлэн ажиллах ерөнхий боловсролын сургуулийн 42 биеийн тамирын багш нарыг татан оролцуулж, хуваарийн дагуу постоор орох гарах авто тээвэрт хяналтыг чангатган ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top