Гадаадад гацсан монголчуудад 1 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц АРДКОЙН түгээнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20

"Ард" санхүүгийн нэгдлээс дэлхийн өнцөг булан бүрт жил гаруйн өмнөөс гацаад байгаа, эх орондоо буцах хүсэлтээ илгээсэн монголчууддаа 1 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц АрдКойны хандив олгох "Хүчтэй, Хамтдаа" төслийг өнгөрөгч лхагва гарагт эхлүүлсэн.

Дэлхий даяар Ковид-19 цар тахалтай тэмцэж буй хүндрэлтэй энэ үед гадаадад гацаад буй элэг нэгтнүүддээ туслах төслийг ийнхүү "Ард" санхүүгийн нэгдэл хувийн хэвшлийн анхдагч болон эхлүүлж буй нь талархууштай. 

Дашрамд дурдахад, 2020 оны гуравдугаар сарын 15-наас 2021 оны гуравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд тухайн орны Элчин сайдын яаманд болон УОК-т эх орондоо ирэх хүсэлтээ илгээгээд хүлээж буй Монгол Улсын иргэд дэлхийн аль ч улсаас энэхүү төсөлд хамрагдах эрхтэй ажээ. "Ард" санхүүгийн нэгдэл нь 1 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц АрдКойны буцалтгүй тусламжийг гадаадад гацаад байгаа монголчууддаа буцалтгүй тусламж болгон олгохдоо нийт бүртгүүлсэн хүмүүсээс хамаарч нэг иргэнд ногдох АрдКойны хэмжээг тодорхойлох юм байна. 

Хуримтлалтай хүн хамгийн баян гэдэг. АрдКойны хандивт хамрагдах хүсэлтэй хүмүүс "Ард" санхүүгийн нэгдлээс гаргасан албан ёсны асуулгыг бөглөн бүртгүүлэх бөгөөд @Ard Financial Group Фэйсбүүк хуудаст байршуулсан холбоосоор дамжуулан 2021 оны гуравдугаар сарын 28-ны 23:55 минут хүртэл бүртгэл хийлгэх боломжтой ажээ.

Хэрэв дээр заасан хугацаанд Монгол Улсын иргэн та гадаадад гацаад байгаа бол асуулгаа бөглөн, холбогдох материалаа бүрэн бүрдүүлж, дөрөвдүгээр сарын 8-наас өмнө баталгаажуулснаар 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ард Аппликэйшнд бүртгэлтэй утасны дугаараар АрдКойн олгогдох юм байна.

Нэмэлт мэдээллийг 77078181, 77003322 болон hamtaa@ardlife.com хаягаас лавлаарай. 

Top