Хөл хорио тогтоосон БЗД-ийн 26-р хороонд АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН хаана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдрөөс (2021.03.17) эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоогоод байна. 

Энэ хугацаанд тухайн хорооны авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тул иргэд та бүхэн бусад авто замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна. 

Хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах хэсгүүд
 


БЗД-ийн 26-р хороонд хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан газрууд
 

  • "Home Plaza"-гийн зүүн уулзвараас "Жанжин" зах руу нийлдэг гарц
     
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас "Нарантуул" захын баруун урд уулзвар
     
  • "Саруул" хорооллын хойд нүхэн гарц
     
  • "Баянмонгол" хорооллын хойд нүхэн гарцын авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.


Хатуу хөл хорионы үед баримтлах дүрэм
 

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
     
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
     
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
     
  • Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
     
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх

Сануулахад, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хэмжээнд алсын 5 постод цагдаагийн 8, онцгой байдлын 2, нийт 10 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 37 тээврийн хэрэгсэлтэй 62 иргэнийг нэвтрүүлж, 21 тээврийн хэрэгсэлтэй 31 иргэнийг гаргаж, 53 тээврийн хэрэгсэлтэй 87 иргэнийг буцааж ажиллажээ. 

Тусгаарлах байрны хамгаалалтын тухайд:
 

1. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо БиЖи зочид буудалд 2021 оны 03 дугаар сарын 12-ны 01 цаг 23 минутанд Бүгд найрамдах Япон улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 33 том хүн 5 хүүхэд нийт 38 иргэнийг тус зочид буудалд байрлуулж, хамгаалалтанд цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үүрэг гүйцэтгэн ажилласан.

Шинжилгээний тухайд:
 

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69, 48 сургууль дээр 2 цэгт цагдаагийн 15 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. 20:00 цагийн байдлаар

  • 69 дүгээр сургууль дээр 549 иргэн,
  • 48 дугаар сургууль дээр 444 иргэн, нийт 993 иргэн шинжилгээнд хамрагдсан.

Вакцинжуулалтын тухайд:
 

1. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дүүргийн эрүүл мэндийн төв поликлиникт Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хамгаалалт авч, цагдаагийн дэд ахлагч А.Санжням /99198975/ үүрэг гүйцэтгэж байна. 238 хүн тун вакцинд хамрагдсан байна.

2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 133 дугаар сургуульд 381 хүн вакцинд хамрагдаж буцаалтаар 141 тун вакциныг 16:13 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.

3. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр сургуульд 401 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 149 тун вакциныг 16:43 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.

4. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 дүгээр сургуульд 361 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 139 тун вакциныг 17:00 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.

5. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”-ийг Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан.

6. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургууль дээр Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан. 29 байгууллагын 419 хүн вакцинд хамрагдсан байна.

7. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Анагаахын шинжлэх ухааны Япон Монголын эмнэлэгт Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хамгаалалт авсаа. 168 хүн вакцинд хамрагдсан байна.

8. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Эрүүл мэндийн төвд Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хэлтсээс хамгаалалт авсан. ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвийн ажилчид 36, Хүүхдийн хорин ангийн 27, нийт 63 хүнд вакцин хийсэн.

9. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газарт тус газрын эмч нар хариуцан ажиллаж байна.


Гуравдугаар сарын 16-ны 20:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 цэгт, нийт 2800 иргэн вакцинжуулалтад хамрагдсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналтын тухайд өчигдөр 07:30-21:00 цагийн хооронд 6 цэгт 28 алба хаагч 4 автомашинтай, 346 жолоочийг 10.800.000 төгрөгөөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 заалт зөрчсөн 8 иргэний жолоодох эрх хасжээ.

Зөвшөөрөлгүй мал, мах ачсан ачсан 75-19 УБТ улсын дугаартай автомашины зөрчлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлж, цагдаагийн гуравдугаар хэлтэст материалжуулан шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top