Иорданд жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Иорданд коронавирусний халдвартай холбоотойгоор тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж байна. “AFP” агентлагийн мэдээлснээр жагсагчид цагдаа нартай мөргөлдөж эхэлжээ.

Хязгаарлалтын дэглэмийг эсэргүүцсэн хүмүүс Иорданы нийслэл Амманд болон бусад хотод хоёр дахь өдрөө жагсаж байгаа аж. Жагсагчдын тоог хэдэн зуу гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид дугуй шатааж, цагдаа нар руу чулуу шиджээ. Цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хэрэглэсэн байна.

Иорданд өмнө нь коронавирусний халдвартай найман хүн хүчилтөрөгч тасалдсанаас болж нас баржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top