ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ 20:00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас Говьсүмбэр, Хэнтий, Баянхонгор, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад цахилгаан, эрчим хүч тасалдсан хэвээр байна. Одоогоор ДзДЦС ТӨХК-иас Эмнэлэг, Холбоо, РӨНС чиглэлд хүчдэл залгажээ. 

Салхи шуургатай холбоотойгоор төвийн системээс хүчдэл залгах шийдвэр ирээгүй байгаа талаар Өмнөговь аймгаас мэдээллээ. 

Байгалийн гамшигт үзэгдэл өнөөдөр орой 20:00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Өмнөговь аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна. Шөнөдөө бага зэрэг салхины эрч сулрах боловч нутгийн урд хэсгээр шороон шуурга үргэлжлэн шуурах тул малчид, иргэд, тээвэрчид онцгой анхаарна уу.

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд яваад төөрөх, үзэгдэх орчин 5м-с дотогш байгааг тооцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг ард иргэддээ анхааруулж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top