"Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр 17 иргэнээс ХАЛДВАР илрээд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хатуу хөл хорио 12 хоног үргэлжлэх бөгөөд эл хугацаанд өрх бүрээс шинжилгээ авч, халдварын тархалт, голомтыг хумих юм. 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр 17 хүнээс халдвар илэрсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 33.219 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Үүний зургаа нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээс илэрсэн. Тус арга хэмжээний үеэр халдвартай нь батлагдсан тохиолдол 17 боллоо. Үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтын иргэдийн давтан шинжилгээнээс илэрлээ. Харин 29 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулиас 14 тохиолдол бүртгэгдээд байна. "Монгол шир" ХК-ийн халдварын тохиолдлын тоо 133 болсон байна. Энэ мэт голомт маш идэвхтэй байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын халдварын голомт хяналтад орж эхэлсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 296 хүн нь хяналтаас гарлаа. Хоёрдогч хавьтал 1433 байна. Өнөөдөр 655 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал нь маш хүнд нэг, хүндэвтэр гурван иргэн байна. Харин ХӨСҮТ-д маш хүнд нэг хүн эмчлэгдэж байна" гэж ярилаа. 

Top