“Ном” форум зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Иргэд, хэрэглэгчээс ирсэн санал, гомдлын дагуу “Ном” форумыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 15.00 цагт цахимаар зохион байгуулах гэж байна.

Ном, түүнийг тойрсон асуудал, хэвлэн нийтлэгчдийн санал, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор номын салбарын бодлого тодорхойлогчид, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий байгууллагууд, хэвлэн нийтлэгчид, зохиогч, орчуулагч, хэвлэлийн газар, мэргэжлийн холбоодыг хамруулан тулгамдаж буй асуудлын тухай хэлэлцэж, дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн, бодлогын чиглэл гаргах юм.

 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын номын бодлого, зохицуулалт, журамласан харилцаа, монгол хэлний хэрэглээ, дүрэм, үг үсгийн алдаа, номын стандарт буюу ISBN, номын стандартыг хэрэгжүүлэхэд зохиогч, хэвлэн нийтлэгчдийн эрх, үүрэг хариуцлага, номын худалдаа татварын бодлого, мэдэх эрх ба хэрэглэгчийн эрхийн тухай хэлэлцэнэ.  

Ном эрхлэн гаргагч, хэвлэн нийтлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Зохион байгуулагч: Соёлын Яам, ШӨХТГ, "Номын соёлт ертөнц” ТББ.

“НОМ” ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

 

Үндсэн сэдэв: Номын ертөнцийг тойрсон асуудал, иргэдийн гомдол, хэвлэн нийтлэгчдийн санал, төрийн байгууллагын уялдаа холбоо

 

Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны 2 дугаар сарын 09-ны өдөр /Мягмар гараг/

Арга хэлбэр: Зүүм программ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулна. 

Оролцох хүрээ: Номын салбарын бодлого тодорхойлогчид, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий байгууллагууд, хэвлэн нийтлэгчид, зохиогчид, орчуулагчид, хэвлэлийн газар, үйлдвэрүүдийн төлөөлөл оролцоно.

ХӨТӨЛБӨР

14:30             

Бүртгэл

15:00

Нээлтийн үг /ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ/

15:05

ХЭСЭГ I. БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  

 

Номын салбар дахь мэдэх эрх ба хэрэглэгчийн эрх”

 /ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын дарга Ш.Цэрэндулам/

 

Монгол Улсын Номын бодлого, зохицуулалт, журамласан харилцаа”

 /Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг/

 

Монгол Улсаас хэвлэгдэж буй ном бүтээлийг Хэлний бодлоготой уялдуулах нь”  /Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл/

 

“Ном, хэвлэлийн салбарт бодлогын санал”

/Номын соёлт ертөнц ТББ-ын хуульч Б.Банзрагч/

15:35

Асуулт & Хариулт

15:45

ХЭСЭГ II. ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 

 

ISBN Стандарт, Монгол Улс дахь хэрэгжилт”

/Монголын Үндэсний Номын сангийн мэргэжилтэн М.Даваасүрэн/

 

Зохиогч, хэвлэн нийтлэгчийн эрх, үүрэг хариуцлага /ШӨХТГ-ын зөвлөх, “Сувд Партнерс” ХХН-ийн захирал, хуульч Э.Болорчулуун, СХЗГ/

 

Номын худалдаа, татварын бодлогын талаарх санал

/Ном бүтээгчдийн төлөөлөл, зохиогч Б.Шүүдэрцэцэг/

16:25

Асуулт & Хариулт

16:35

Дүгнэлт хэсэг, хаалт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top