ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн үхлээр тоглох хэрэггүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Хонь

Өнөөдөр хувийн болон нийгмийн амьдралдаа өөрчлөлт хийхэд таатай өдөр. Өнөөг хүртэл өөрийн холбоотон гэж үздэггүй байсан хүмүүс таныг дэмжиж, ойлгоно. Ажил төрөл нь хэзээ хэзээнээс илүү анхаарлаа төвлөрүүлэхийг шаардаж магадгүй. Гэсэн ч таны гаргасан хүчин чармайлтыг гайхалтай үр дүнгээр шагнах болно. Содон байх чадвар, өвөрмөц үйлдэл болон аливаа хэрэгт стандарт бус ханддаг байдал тань хувийн амьдралд нь тодоор дурсагдах баяр авчирна.

Үхэр

Санаж, сэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд таатай өдөр. Нөхцөл байдал эерэгээр эргэх ч хамт ажилладаг нөхдөдөө хатуу үг хэлэх, удирдлагатайгаа өндөр дуугаар харьцахаас зайлсхийгээрэй. Учир нь эсрэг тал танаас хүчтэй байх ба та өөрөө л буулт хийх болно. Шаардлагагүй зөрчилд орохоос зайлсхийгээрэй.

Ихэр

Шинэ ажил хэрэг эхлүүлэхэд таатай өдөр. Энэ ордны эрчүүдэд авьяас, чадвараараа гайхуулах боломж гарна. Гэвч шинэ төсөл бодож, боловсруулж байгаа бол түнш эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчдийнхээ дэмжлэгийг заавал аваарай. Аливаа шийдвэр гаргахдаа няхуур хандаарай. Өдрийн хоёрдугаар хагаст хуучин найзуудтайгаа уулзах магадлал өндөр байна. Хуучны маргаан, үл ойлголцлыг эргэн дурсахгүй байхыг хичээгээрэй.

Мэлхий

Дээд хүч, ивээн тэтгэгч, түншүүдээсээ дэмжлэг авах таатай өдөр. Амьдралын эрч хүч, аз хийморь, ажил хэрэгч байдал тань нэмэгдэнэ. Онцын хүчин чармайлт гаргалгүйгээр ажил хэргийн ажиллагааг ашигтайгаар хэрэгжүүлж, сонирхож буй хүндээ үнэлэгдэх боломж гарна.

Арслан

Энэ өдөр таны өмнө идэвхтэй амрах, уран бүтээл туурвих, өөрийгөө илэрхийлэх өргөн боломж нээгдэж байна. Уужуу тайван зан, уламжлал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримтлах чадвараараа онцгойрно. Аливаа ажил хэргийг зоригтой эхлүүлээрэй. Учир нь энэ өдөр таныг хаа ч явсан аз ивээх болно. Хайр сэтгэл, романтик адал явдалд таатай өдөр. Дурласан мэт мэдрэмж төрж, сэтгэл санаа нь өөдрөг болно.

Охин

Бүх талаараа амжилттай өдөр. Санхүүгийн хувьд оргилд гарах таатай нөхцөлийг од гарагс бүрдүүлжээ. Санаачилгыг гараасаа алдаж болохгүй. Бусдын тусламжаас бүү татгалзаарай. Итгэлтэй хүмүүсийн зөвлөгөө, дэмжлэг хэзээ хэзээнээс илүү хэрэг болно. Өнөөдөр хуучин төлөвлөгөө, ажил эсвэл харилцаа холбоондоо цэг тавьж болно. Таны ажил хэрэгт сайнаар нөлөөлөх үйл явдал тохиох эсвэл мэдээ авч магадгүй.

Жинлүүр

Төрөхийн сониуч зан, шинэ, соргог зүйлд тэмүүлэх тэмүүлэл, өөрчлөх хүсэл таныг ямар нэгэн эрсдэлд түлхэж, мэхлүүлэхэд хүргэж болзошгүй. Хувь заяагаар дэнчин тавих, үхлээр тоглох нь санхүүгийн алдагдалд оруулж, биеийн байдал огцом муудахад хүргэж болзошгүй. Зам дээрх саад бэрхшээл эсвэл түншийн зохион байгуулалтгүй байдал таныг бухимдуулахаас гадна дотнын хүмүүсийн зүгээс гарах үл ойлголцол уур, бухимдлыг дээд хэмжээнд хүргэж болзошгүй. Таны хувьд цорын ганц аврал бол зайгаа барих, уучлах сэтгэл юм.

Хилэнц

Од гарагс өнөөдөр шинэ ажил эхлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Эхлүүлсэн бүхий л төслөө дуусгахыг хичээгээрэй. Хилэнцийн эмэгтэйчүүдийн бардам, өөдрөг зан нь хувийн харилцаан дахь хямралыг даван гарч, ээдрээтэй нөхцөл байдлаас нэр төртэй гарах боломж олгоно. Олон сар, магадгүй жилээр танд хань болох хүнтэй учрах боломж гарахыг үгүйсгэхгүй. Энэ ордны эрчүүдэд амлалт өгөхдөө яарч, хөнгөн хийсвэр хандах хориотой. Ингэснээр дотнын хүнтэйгээ муудалцах шалтаг болно. Таны сонгосон бүсгүй чин сэтгэлийг тань дутуу ойлгож байх талтай.

Нум

Шинэ ажил төлөвлөхөд тохиромжтой өдөр. Санхүүгийн байдал тань дээрдэх магадлал өндөр байгаа хэдий ч эрсдэл гаргах хэрэггүй. Итгэмтгий, гэнэн гэмээр зан тань шоглож болзошгүй. Эхний арван хоногт төрсөн нумынхан үйл ажиллагааны шинэ салбар хайхад хүрэх бол хоёр болон гурав дахь арван хоногт төрсөн нумынхны илүүдэл эрч хүч сөрөг хандлага, хүрсэн үр дүнгээ чамлахад хүргэж болзошгүй.

Матар

Шинэ танилтай болох, гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх, амарч, баярлахад таатай өдөр. Хувийн амьдралдаа амжилт гаргах боломжийг бүү алдаарай. Хайр сэтгэлийн эсвэл гэр бүлийн асуудлыг шийдэхэд тохиромжтой. Хүч чадалдаа итгэх итгэл, өөдрөг зан тань түншээсээ өндөр үнэлгээ авахад тусална.

Хумх

Аливаа арилжаанд амжилт олоход од гарагс тохиромжтой байрлажээ. Таны амьдралын эрч хүч, сэтгэл булаам байдал дээд цэгт хүрснээр санаж, зорьсон бүхий л зүйлээ хэрэгжүүлэх боломж бий болно. Стратеги сэтгэлгээ, нарийн зүйлийг олж харах чадвар тань өндөр үр дүнд хүргэнэ.

Загас

Өнөөдөр таныг сонирхолтой уулзалтууд хүлээж байна. Уран бүтээлч загасныхан дотоод ертөнцөө илэрхийлэх боломж гарч, оюун санааны үнэт зүйлсийг гүнзгий ухамсарлах чадвар нь нэмэгдэнэ. Амрах, оюун санааны өөрчлөлт, эргэлзээг тайлахад тохиромжтой өдөр. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт энэ өдрийг өнгөрүүлээрэй. Согтууруулах ундаа, махан хоолноос татгалзахыг зөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top