ХСҮТ өнөөдрөөс гаднаас эмчилгээ, үйлчилгээ авахгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Хавдар судлалын үндэсний төв өнөөдрөөс (2020.12.28) гаднаас эмчилгээ, үйлчилгээ авахгүй гэж мэдэгдлээ. Одоогоор тусгаарлагдсан 134 өвчтөн, 71 сахиур байгаа тул эдгээр өвчтөнүүддээ эмчилгээ үйлчилгээгээ үзүүлэх аж. 

Тус эмнэлгийн ерөнхий мэс заслын эмчилгээ, үйлчилгээг Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс заслын эмчилгээ үйлчилгээг "Амгалан" амаржих газарт үзүүлэх аж.

Өвчтөнүүдийн боолт, химийн эмчилгээ зэрэг нь харьяа дүүргийн эмнэлэг дээр хийгдэх юм байна.
 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тус эмнэлгийн халдвар илэрсэн гурван эмч, ажилтны ойрын болон хоёр дахь хавьтлуудыг илрүүлэх, гүнзгийрүүлсэн тандалт судалгаа хийгдэж байна. Эхний шинжилгээнүүд 80-90 хувьтай хийхэд одоогийн байдлаар халдвар илрээгүй байна гэдгийг өчигдөр мэдэгдсэн.

ЭМЯ-ны зүгээс Хавдар судлалын үндэсний төвд үүссэн голомтыг өндөр идэвхтэй байна гэж үзэж байгаа юм. 

Top