Улаанбаатарт ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэж  Улсын онцгой комисс мэдэгдлээ.

 

  • Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны  гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох,

 

  • Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

 

  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

 

  • ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 2-4-ний өдөр хийх  зэрэг шийдвэр, саналуудыг гаргасан.

 

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар Улсын Онцгой Комиссын саналыг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top