Сүүлийн 24 цагт 691 иргэн яаралтай тусламж авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. Тодруулбал өнөөдрийн 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ юм.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1754 дуудлага ирснээс 691 нь яаралтай тусламж, 1063 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1014 хүн мэдээлэл авчээ.

Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2146 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 12 хүүхэд мэндэлжээ. Нийт 38 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 183 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлсэн байна.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top