Хавдар судлалын үндэсний төвийн голомт ӨНДӨР ИДЭВХТЭЙ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.  \2020.12.27, 11:00 цаг\

Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол  өнгөрсөн өдрөөс 32 тохиолдлоор нэмэгдэж,  39 халдвар илрээд байна.

Хавдар судлалын үндэсний төвд халдварын голомт үүслээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Халдвар илэрсэн гурван эмч, ажилтны ойрын болон хоёр дахь хавьтлуудыг илрүүлэх, гүнзгийрүүлсэн тандалт судалгаа хийгдэж байна. Эхний шинжилгээнүүд 80-90 хувьтай хийхэд одоогийн байдлаар халдвар илрээгүй байна гэлээ.

ЭМЯ-ны зүгээс Хавдар судлалын үндэсний төвд үүссэн голомтыг өндөр идэвхтэй байна гэв.

 

Top