Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдвар 136 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 11,800 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс зургаан хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдний нэг нь тусгай үүргийн онгоцоор Японоос ирсэн. Харин таван хүний давтан шинжилгээгээс халдвар илэрлээ. Бүгд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн. Хоёр сахиур, хоёр өвчтөн, нэг нь ар гэрийн хавьтлын иргэн байна. Ингэснээр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос халдвар авсан иргэдийн тоо 136  болж байна. Улаанбаатар хотын дотоодын халдвар нийт 279 боллоо" гэв. 

Түүнчлэн өнөөдөр ХӨСҮТ-өөс 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар мэдээллээ. Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймгаас сүүлийн 24 цагийн дотор халдвар нэмж илэрсэнгүй. 

Top