Германы модель бүсгүй онгоцонд нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20


Германы модель, 24 настай Йоси Мария анорекси өвчний улмаас онгоцонд нас баржээ. Инстаграмын од, блогчин бүсгүй удаан хугацааны туршид анорекси өвчинтэй тэмцсэн ч ялж чадаагүй байна.

Тэрээр Киль хотоос Канарын арлууд руу нисэж байсан бөгөөд онгоц газардахаар дөхөж байх үед ухаан алджээ. Онгоцны буудал руу эмч нар яаралтай ирж, бүсгүйг аврахаар бүх хүчээ дайчилсан ч удаан хугацаанд хоолны дуршилгүй болох эмгэгтэй байсан моделийн зүрх зогссон байна.

Йоси Мария анорекси өвчнийхөө талаар огтхон ч нуулгүй, өөрт тохиолдож байгаа зүйлээ бусадтай хуваалцаж, түүнтэй адил нөхцөл байдалд орсон хүмүүст туслахыг хичээдэг байсан юм. Тэрээр хоолны дуршилгүй болох өвчин маш аюултайг хэлээд санаатайгаар өөртөө хоолны хорио тавихгүй байхыг зөвлөдөг байв.

Йоси өөрөө хэзээ ч санаатайгаар хоолны дэглэм барьдаггүй байснаа хэлжээ. Нэг л өдөр тэр их даардаг, халуун байсан ч даарч байгаагаа мэдэрдэг болсон байсан бөгөөд энэ нь анорексийн шинж тэмдэг гэж хүмүүст анхааруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(59.153.112.159) 2020 оны 12 сарын 22

Хэт тураад орсон байна

1  |  0
ахлам(202.55.191.194) 2020 оны 12 сарын 22

нарийнтаж турж үхэж байхад чи модель гэж хөөрүүлдэг улсууд одоо яах ч билээ гэцүү гэцүү

3  |  0
аги(49.0.147.33) 2020 оны 12 сарын 24

сэтгэцийг нь эмчлэх ухаан германы эмч нарт алгадаа

1  |  0
Зочин(192.82.68.10) 2020 оны 12 сарын 21

Ум ма ни бад мэ хум. Хайран залуухан охин.

1  |  0
Top