ӨРНИЙН ЗУРХАЙ: Уран бүтээлч мэлхийнхэнд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Хонь

Амьдралдаа том сонголт хийх хэрэгтэй болно. Зөвхөн өөрийнхөө бодлыг дага. Ажилдаа бүрэн төвлөрч, сэтгэл зүрхээ зориулж чадвал үр дүнд хүрнэ. Хамтрагчдаа хэт өндөр шаардлага тавих хэрэггүй.

Үхэр

Ажил, төлөвлөгөөнд нөлөөлөх үйл явдал болно. Илүү ихээр төвлөр. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Алдаа хийсэн бол засаж залруулах сайхан боломж байна.

Ихэр

Хувийн амьдралд том өөрчлөлт гарч магадгүй. Өөрийнхөө болон ойр дотнын хүмүүсийнхээ төлөө амжилтад хүр. Шийдэмгий байж, тэвчээр болон ухааныг хослуулаарай.

Мэлхий

Уран бүтээлч хүмүүст маш таатай өдөр. Өнөөдрийн гол уриа нь сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа хадгалах юм. Хамгийн дотнын хүмүүстэйгээ ойр харилцаатай байж, баяр гунигаа хуваалц.

Арслан

Хувийн бизнес, санхүүгийн ажиллагаа амжилттай байна. Өмнөх өдрийн хандлагаа өөрчил. Гэрээсээ өөр газарт амарч, хөгжилдөх нь таатай санагдана. Өдрийн хоёр дахь хагаст төлөвлөөгүй ажил, асуудал гарч ирнэ.

Охин

Шинэ ажил эхэлнэ. Өрсөлдөгчөөсөө ялгар. Түүнээс ялгарч, илүү бүтээлч байвал амжилт ирнэ. Боломжоо зөв үнэлж дүгнээрэй. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ялагдаж бас сурах хэрэгтэй.

Жинлүүр

Эрч хүч өндөр түвшинд байна. Ажилд шинэчлэлт явагдана. Худалдааны үйл ажиллагаагаа түргэсгэж, шинийг хай. Нөлөө бүхий хүн, хамтрагчийн тусламж илүүдэхгүй. Жинлүүрийн эмэгтэйчүүд сонирхолтой уулзалтад очно.

Хилэнц

Эрүүл мэнддээ анхаар, цаг гарга. Аливаа ажлыг үр дүнтэй шийдэж чадах ч өөрийн биеэ үл хайхарч болохгүй. Таны салан задгай байдал, хөнгөмсөг зан нэр хүндийг тань унагаана. Ажлын хамт олонтойгоо бүү сөргөлд.

Нум

Ажил хэргээсээ холдож, амрах цаг өөртөө гарга. Энэ өдөр бясалгал хийх, сэтгэлийн амар амгаланг хүсэх болно. Хүмүүстэй харилцвал сэтгэлийн хямралд орох магадлалтай. Яарч шийдвэр гаргаж болохгүй. Орой цэвэр агаарт зугаал.

Матар

Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөө болон амьдралд өөрчлөлт оруулна. Зарим зүйл санаснаар бүтэхгүй учир болгоомжгүй үг хэлж, яарч шийдвэр гаргахаас зайлсхий. Гэмтэж бэртэх, эд зүйлсээ хаях магадлалтай тул болгоомжтой байгаарай.

Хумх

Саад учирсан ч сэтгэлээр бүү уна. Өнөөдөр та биеэ барьж, ямар ч сайхан урилга ирсэн хүлээж авахгүй байх хэрэгтэй. Танихгүй хүмүүстэй харьцаж, эрсдэлтэй бизнест бүү оролц. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөөг өөрчлөх болно.

Загас

Энэ өдөр том асуудлыг шийдэх боломж гарна. Сэтгэлийн хөдөлгөөн, бухимдлаа дарж, алба, амины харилцааг ялгана. Өнөөдөр та өөрт хэрэггүй зүйл хийхгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top