Хотоос гарах хөдөлгөөнийг 12-р сарын 24 хүртэл ХЯЗГААРЛАНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Засгийн газар, Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг гаргах хугацаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цагаас дуусгавар болж байгаатай холбогдуулан хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох юм. 

Энэ хугацаанд (2020.12.18 - 2020.12.24 хүртэл) зөвхөн хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчуулна. 

Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ.

"Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө.

Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө гэсэн шаардлага тавьж байгаа.

Хот хоорондын зорчигч тээврийн зохион байгуулалтын талаарх Шадар сайдын тушаал, Түр журмыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

 

Top