ШУУРХАЙ: Сэлэнгэ аймагт ТАВАН тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. (2020.12.14-ний 11:00 цагийн байдлаар)

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад нийт 8574 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Энэ таван тохиолдол нь бүгд Сэлэнгэ аймагт харьяалагдаж байна. 

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдол 912 боллоо. Үүний 384 хүн эдгэрсэн ба дотоод дахь халдвар улсын хэмжээнд 459 хүрч байна. 

Өнөөдрийн байдлаар 519 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаа талаар ЭМЯ мэдээллээ.

 


ШУУД ҮЗЭХ

Top