ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан итгэлцлийг мэдэрнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Хонь

Зорилгоо тодорхой болговол түүндээ хүрэхэд амар. Тодорхой ашиг авчрах ажилд оролцоно. Хайр дурлалын харилцаанд маш таатай өдөр. Өдрийг гэртээ өнгөрүүлэхийг хичээ. Орой сэтгэл хөдлөл нэмэгдэнэ.

Үхэр

Сэтгэл хөдлөл өөрчлөгдөх, хэт хөнгөн байх зэрэг нь танд сайн зүйл авчрахгүй. Мэдрэмжээ тодорхой болго. Аливаад болгоомжтой хандах үе иржээ. Эмэгтэйчүүд романтик харилцаанд илүү болгоомжтой ханд.         

Ихэр

Сонгосон хүн тань танд бүрэн нийцэхгүй байж магадгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд үүссэн асуудал шийдэгдэнэ. Орой болохоос өмнө бүх асуудлаа шийдсэн эсэхээ сайтар шалга. 

Мэлхий

Удаан хугацаанд уулзаагүй найзуудтайгаа уулзахаар урь. Энэ өдөр нь найрсаг харилцааг сэргээхэд хамгийн таатай байх болно. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр тооцоогоо зөв гаргаарай. Зарим ажил нь маш их хүчин чармайлт, ердийн үүрэг хариуцлагаас үл хамаарах байдлыг шаардана.                   

Арслан       

Шинээр гарч ирж буй асуудлын онцгой шийдлийг ол. Таны замд багахан саад бэрхшээл тохионо. Хамт олноосоо сайхан уур амьсгал хүлээгээд хэрэггүй. Хайр сэтгэлийн шинэ харилцаа нь асуудал, шаналал нэмэхээс өөр юу ч авчрахгүй.                     

Охин 

Хууран мэхлэлт, сөрөг хандлага зэргээс сэргийл. Алдаа гаргаж магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй харилцахдаа юм болгон дээр бүү санал зөр. Ажил үүргээ дуустал нь биелүүл.           

Жинлүүр                             

Бүх зүйл төгс байдаггүй тул юм болгонд санаа зовж, эрч хүчээ сулруулах хэрэггүй. Гаднаа бүх зүйл сайхан мэт харагдавч дотор тань шуурга болно. Өөртөө сэтгэл хангалуун бус байх нь хүмүүстэй маргахад хүргэнэ. Сайхан зүйлс рүү төвлөрч, дотоод дуу хоолойгоо сонс.        

Хилэнц                                   

Ямар ч зүйлд бэлэн бай.Анхааралтай байгаарай. Хамаатан садан, дотнын найзуудтайгаа харьцахдаа болгоомжтой бай. Зарим зүйлийг мартах нь сэтгэл санааг хөнгөлнө.                                     

Нум                                      

Эрч хүчтэй болж, шинэ зүйлийн эхлэлийг тавих болно. Эргэн тойрны хүмүүстээ анхаарал хандуул. Үзэл бодлоо хуваалцаж, санхүүгээ дээшлүүлэх алхам хий. Хүмүүстэй харилцаагаа сайжруул.                       

Матар                                 

Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хувийн амьдралдаа анхаарал хандуул. Хайртай хүнтэйгээ юунаас болж санал зөрөлддөгөө ол.

Хумх                             

Ихэнх хосууд бүрэн дүүрэн итгэлцлийг мэдэрнэ. Биеийн харилцаа төдийгөөр бус сэтгэлийн нандин холбоогоор урагшилна. Сэтгэлийн харилцаа дутвал бүх зүйл үнс нурам болдог. Ажлын талбарт гялалзана.               

Загас                             

Огт байхгүй зүйлийн төлөө бүү шанал. Шунал сэтгэлийг тань удирдаад эхлэх юм бол хэрүүл маргаан, хууран мэхлэлт тасрахгүй. Сэтгэлээ зөв удирд. Зөв сэтгэлд хайр оршино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top