ДАРХАН: Халдварын дөрвөн тохиолдол батлагдаж, сэжигтэй гурван хүн бүртгэгдээд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Дархан-Уул аймагт худалдаа, үйлчилгээ эрхлэгч нэг иргэнээс (32 настай, эмэгтэй) өчигдөр (2020.11.17) коронавирусний халдвар илэрч, нарийвчилсан шинжилгээгээр батлагдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гурван иргэний шинжилгээний хариу өчигдөр эерэг гарсан талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга мэдээлсэн. Түүнчлэн өнгөрсөн шөнө дахин гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарсан талаарх мэдээллийг өнөөдөр өглөө өгсөн байдаг.

Тэгвэл өчигдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван иргэн коронавирусний халдвар авсан болох нь тогтоогдсон байна. Ингээд Дархан-Уул аймагт коронавирусний батлагдсан тохиолдол дөрөв, сэжигтэй тохиолдол гурав бүртгэгдээд байна. 

Top