Түргэвчилсэн оношлуураар уушгины өвчин эерэг гарахгүй

2020 оны 11 сарын 18

ЭМЯ-аас өгсөн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн мэдээлэл дээр сэтгүүчдээс ирүүлсэн дараах асуултуудын хариултыг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.


-Коронавируст халдвартай тэмцэхэд ямар орны сайн туршлага байна вэ?

-Энэ асуултад өчигдөр мөн хариулж байнасан. Өнөөд Шинэ Зеланд улсын туршлагыг хүргэе. Тус улс нэдүгээрт хавьтлыг илрүүлэх, хоёрдугаарт батлагдсан тохиолдлуудыг хооронд нь тусгаарлах, гуравдугаарт кластер өвчлөлийг багц хэлбэрээр нь сайн хянаж,хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх арга хэмжээг сайн авсан байна. Дөрөвдүгээрт нь бүх нийтээрээ амны хаалт зүүх ажлыг маш сайн хэрэгжүүлсэн. Гадаад, дотоод орчиндоо бүх нийтээрээ амны хаалтуудаа зүүсэн байна. Тавдугаарт хатуу хөл хорионы дэглэмийг маш сайн сахисан. Шинэ Зеланд улсад дөрвөн сар гаруй хатуу хөл хорионы дэглэмтэй байсан. Үүнийгээ сайн сахисан байна. Тиймээс манай ард иргэд бусад орны туршлагаас суралцаж, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Түргэвчилсэн оношлуураар уушгины архаг бронхиттой хүн эерэг (+) гарах уу?

-Коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношилгоонд уушгины өвчтэй хүнд (+) гарах гэдэг зүйл байхгүй. Энэ бол зөвхөн коронавирусыг илрүүлнэ гэдгийг хэлье. Гэхдээ оношлуурыг 100 хувь үр дүнтэй биш. Яагаад гэвэл зарим оношлуур цуснаас авч байгаа эхний оношлуурууд 45-60 хувийн магадлалтай. Одоогийн эсрэг төрөгч бие илрүүлж байгаа, арьс сорьц авч байгаа оношлуур 90-95 хувийн баталгаатай. Энэ бол хуурамч сөрөг, хуурамч эерэг гэж гарч болно.

-Хэвлэл мэдээллийн ажилтнууд хэрхэн хөдөлгөөнд оролцорх вэ? 

-Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн байгууллагаас хөдөлгөөнд оролцох талаар хүсэлт ирүүлсэн. УОК, Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэм сахиулж байгаа учраас үүнийг бид бүгдээрээ ягштал сахих үүрэгтэй.

Top