А.Амбасэлмаа: Өнгөрсөн хоногт 20 хүнээс КОРОНАВИРУС илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 1643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрсэн. Харин 1623 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй" гэлээ. 

Түүнчлэн "Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтод ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Хоёрдагч хавьтлын 3216 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол батлагдлаа. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол батлагдсан. Тандалт судалгаа, эмчилгээг өргөн хүрээнд явуулж байна" хэмээн ярилаа. 

Top