ХӨСҮТ-д ажиллаж байсан НЭГ ЭМЧЭЭС коронавирус илэрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар (2020.11.10) коронавирусний халдвар нэмж зургаан хүнээс илрэн, нийт тохиолдлын тоо 374 боллоо.

Халдвар авсан зургаан хүний нэг нь ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Тодруулбал, ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрчээ. Бусад таван тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс ба тэдний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Сөүлээс ирсэн хүмүүсийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй (49-54 насны) хүмүүс байсан  бол зургаа дахь иргэн нь Дели-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 31 настай эрэгтэй байжээ. 


Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д ажиллаж байсан нэг сувилагч халдвар авсан. Түүнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан эмч, сувилагч, үйлчлэгч нарын таван хүнийг тусгаарлах байранд тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд эхний шинжилгээгээр бүгдийнх нь хариу сөрөг гарсан ч өчигдөр авсан шинжилгээгээр нэг эмчээс коронавирус илэрсэн байна. Багийн гишүүдийг одоо нэг нэгээр нь тусдаа өрөөнд тусгаарласан байгаа аж.

Эрүүл мэндийн яамнаас 2020.11.06-нд хийсэн мэдээллийн үеэр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулахдаа COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч коронавирусний халдвар авсан талаар мэдээлсэн билээ.

Хэдийгээр халдвар олон нийтийн дунд тараагүй ч Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж байсан сувилагч халдвар авсан нь Монгол Улсын хувьд дотооддоо халдвар дамжсан анхны тохиолдол болсон юм.

Халдвар авсан сувилагч (31 настай) Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн эмнэлгээс нэг эмч, нэг сувилагчийг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд ажиллуулж, шаардлагатай үед бэлэн байдалд байх туршлага хуримтлуулахаар Улаанбаатар руу явуулсан байсан юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс коронавирусний халдвартай 317 хүнийг амжилттай эмчилсэн бол ХӨСҮТ-д одоо 54 хүн эмчилгээнд байна. Тэднээс хөнгөн 44 өвчтөн байгаа бол есийнх нь биеийн байдал хүндэвтэр, нэг хүн хүнд байна. 
 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргал(103.57.95.220) 2020 оны 11 сарын 11

Хурдан эдгээрэй гутарч дархлаагаа битгий унагаарай! ядарч дархлаа муудаад л өвдсөн бх оо гайтай өвчинийг хурдан нам дараарай!эмч сувилагч өвчтөнгүүддээ бүгдэд нь сайхан бүхнийг хүсье! Зоригтой бх ёстой шүү

2  |  0
Зочин(103.10.21.41) 2020 оны 11 сарын 11

Хурдан эдгээрэй ...Өвдсөн нэгнээ элдэвлээд хэрэггүй дээ Харин ДОТООДДОО алдахгүйг хичээх хэрэгтэй болох нь дээ...ЗА ХӨСҮТ ЗӨСҮТ ийн хэд маань л зүтгэх боллоо Харин АРД ИРГЭД МАСКАА САЙН ЗҮҮ ...ГАРАА САЙН УГАА ...Энэ нь вирусын эсрэг БИДНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР шүү Бие биендээ шаардаад хэлээд учирлаад Маскаа зүүхийг шаардаад байгаарай та минь ээ

1  |  0
Зочин(106.186.208.29) 2020 оны 11 сарын 11

Доор Шведэд амьдардаг бололтой нэг хүн айх хэрэггүй гэж бичсэн байна. Энэ бол маш буруу. Австрийн Инсбрукийн их сургуулийн нэг эмч судалгаа хийсэн байсан. Хөнгөн гээд эмнэлэгт тусгаарлаж эмчлэлгүй гэрт нь хяналтад оруулсан хөнгөн өвчтөн 6 хүний 2 нь биеийнх нь байдал дээрдэж сайжирсан боловч уушгинд нь маш том урхаг үлдсэнийг тогтоосон. Хэрэв уушигний хүндрэл тохиолдвол цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ асар хурдан багасахаар байгааг илрүүлж байсан. Тиймээс халдвар аваад эдгэсэн ч хожмын муу хор уршиг үлдэх эрсдэлтэй тул хүн бүр энэ аюулт өвчнийг тусахгүйн тулд дор бүрнээ анхаарах шаардлагатай

1  |  1
зочин(202.9.46.48) 2020 оны 11 сарын 11

харамсалтай байна зохион байгуулалт хяналтгүй би гэж биеэ тоосон дарга нарын урагшгүй байдлаас болж байгаа юм сэлэнгээс ирсэн туршлагагүй сувилагчийг заавал халдвар илэрсэн хүмүүс рүү оруулж байдаг эхлээд тусгаарлалтанд байгаа хүмүүс рүү оруулахгүй хоолой нь өвдөж халуурсан эмчийг эцэг эх ярьж хэлсээр байтал загнаад оруулсан тунсаг дарга нь хариуцлагаа хүлээ тунсаг хувцас өмсөж голомтонд орж үзээгүй авгай гэсэн шүү ичээч

2  |  0
зочин(192.82.69.249) 2020 оны 11 сарын 10

Муу л дадлагажигч бна даа

0  |  0
Zochin(103.212.119.89) 2020 оны 11 сарын 10

YAnaa odoo xvn bvr anxaaraltai bgvi bol boloxgvi boljee

0  |  0
t(59.153.115.40) 2020 оны 11 сарын 10

tgne gj medeed b,siimaa...

0  |  0
Zochin(66.181.161.68) 2020 оны 11 сарын 10

Surguuli tsetserlee karintiilaa ymar aimaar yum be

0  |  0
Заяа(202.9.46.55) 2020 оны 11 сарын 10

Хяналт,хамгаалалтаа сайн хийж чангатгахгүй бол ЭНЭ Вирус хулгайч нохой шиг сиймхийг андахгүй ямар ч нүх сүвээр орох эрсдэлтэй байна шүү. !!! Гадуур хүмүүс маск зүүхээ бараг бараг больж,тоохоо больжээ. Ханиаж,хараж цацсан хүмүүс нийтийн тээвэрт их байна. Нэг өдөр л гадагшаа гархад !

1  |  0
Aruinaa(90.129.193.132) 2020 оны 11 сарын 12

Yamar neg suuri uvchtei bish bol zugeeree! Bas ih targan hun ih hundersen tohioldold hetsuu gesen. swedend bidnii neg mongol busgui emchiluuleed garj irsen seheenii tasagaas . Odoo gaigui . Turanhai bsisan uchiraas edgerlee gej baisan emch nar. Odoo swedend bol aidas bhgui bolson. Niigemeeree aij tugsheef baij bolohgui

2  |  1
Suvda(90.129.193.132) 2020 оны 11 сарын 10

Ih hundereegui bol aih yum baihgui! Gertee tusgaarlaad dulaahN haluun hool, tsaitai bhad zugeeree! Gol ni uursduu setgel zuigeeree aij sandaraad bhaar chin uvchin ulam gazar avna! Ali boloh muu yum bitgii bod, uruusuu uruul busdiig buu hard, buu ataarh, setgel ariun hun uvchikuhgui

0  |  0
matilda(197.234.221.242) 2020 оны 11 сарын 10

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.242) 2020 оны 11 сарын 10

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  1
M(202.21.109.33) 2020 оны 11 сарын 10

Ter suwilagch istoi mash hariutslagagv bn aaaa. Ymar udurt 1000 1000r ilerch bga bishde. 40 50han hvn bhad haldwar hamgaaalaltin dvrem sain sahiagvges bolod baginhanda haldwar taraachlaasht. Odo nugu hed ch bas haldwar awsan l baihdaaa. Istoi hariutslagagv suwilagch bnaaa. Shinjilge ntr bain bain higegv,shuud emnelegs gargasan bol tgel medegdku hotor neg tarah n bnsht!!

3  |  1
......(192.82.69.221) 2020 оны 11 сарын 10

Хурдан эдгээрэй. Өвчин шүү дээ та минь. Уурлаж бухимдаад яахав

0  |  0
Irgen(202.126.90.102) 2020 оны 11 сарын 10

Yanaa emch suvilagch nar maani haldvar avaad ovdood ehelbel bid chin yah bilee. Dahij buu garaasai

3  |  0
Zochin(202.126.88.232) 2020 оны 11 сарын 10

Hurdn edgeerei

0  |  0
зочин(66.181.161.69) 2020 оны 11 сарын 10

тэр халдвар авсан эмч нь бас сэлэнгээс ирсэн эмч юм уу

2  |  0
Top