Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

2020 оны 11 сарын 04

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр 08:00 цагт хуваарийн дагуу Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт явагдаж эхэллээ.

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.

Шалгалт явагдах байрны хаяг, байршил:  Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын "Имарт" худалдааны төв явах зам дахь "Улаанбаатар" чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө.

Газрын зураг дээрээс харахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзнэ үү!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top