Талийгаач Л.Бямбаагийн үхэлд ШШГЕГ-ын ажилтнуудыг буруугүй гэж үзлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг.

Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.

Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. 

Тэгвэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хянан хэлэлцээд “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй “ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ (66.181.185.199) 2020 оны 11 сарын 05

Энэ хэрэгт хулгайч генерал амгаланбаяр л буруутай энэ пиздал шоронд орох ёстой байсан юм шүү

0  |  0
Shudarga shuuh mand(66.181.161.8) 2020 оны 11 сарын 05

Ene zaluuchuud ajlaa l hiij yavsan. Shudarga unen hezeed yalna. Shuugch nartaa bayarlalaa. Ersdel buhend alban haagchdaa buruutgaad baival ene tord ajillh hungui bolno shuu

3  |  0
Со болд(202.179.24.228) 2020 оны 11 сарын 04

Зөв л шийдвэр гаргасан байна

0  |  0
Doogii(58.140.209.189) 2020 оны 11 сарын 04

Za ashgui dee.huulu bus hereg hiisen hunii uheld morooroo ajlaa hiij yvaa humuus helmegdeh bii gej aij bailaa.zuv shiidver garchee

2  |  0
ах(51.83.3.220) 2020 оны 11 сарын 04

Шударга шүүхэд баярлалаа, ер нь бол хүн өөрөө амиа хорлоно гэлэг бол тэр хүний эрхийн асуудал, хүнийг заавал амьд явуулах ёстой, үхүүлэхгүй байх ёстой гэсэн хууль журам дүрэм хаана ч байхгүй, цаг нь ирэхээр ямарч хүн байсан үхэлтэй уулзах л болно. Тэр тусмаа өөрийгөө боомилсон хэрэг дээр. Харин боомилох хэмжээнд хүргэсэн эсэх гэвэл өөр асуудал. Эрх зүйн талаасаа амиа хорлоход хүргэх гэж тайлбарладг. .

2  |  0
Zochin(202.9.46.213) 2020 оны 11 сарын 04

Odoo amerikt bgaa xyyxdiig ni avchirch shyyxed tushaax xeregtei

1  |  0
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

1  |  0
Зочин(59.153.113.52) 2020 оны 11 сарын 06

Зөв шийдэж.

5  |  1
Үнэн(202.9.40.123) 2020 оны 11 сарын 05

Зөв шийдэж ээ.

7  |  0
Top