Үүдээ нээдэггүй онгоцны буудал зөвлөх үйлчилгээнд 90 гаруй тэрбум төгрөг ТӨЛЖЭЭ

2020 оны 11 сарын 03

 

Монгол Улс нисэх онгоцны шинэ буудалтай болохоор арав гаруй жил ярьж байна. 2013 онд УИХ-аас 18 дугаар тогтоол баталж, шинээр баригдах олон улсын нисэх буудлыг Зүүн Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох, тус нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар болсон байдаг.

 

Бодлого тийнхүү цаасан дээр буусан ч өнгөрсөн жилүүдэд шинэ нисэх буудал албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Бүтээн байгуулалтууд хийгдээд байна гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс үе үе өгдөг ч үүдээ нээхгүй удаад байгаа шалтгааныг нь зээл олгогч тал болох Япон Улс үе үе тодруулж асуудаг хэвээрээ.

Тус улсын  парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга  Тадамори Оошима гурван жилийн өмнө манай улсад айлчлахдаа ч  асууж, лавлаж байсан билээ.

Тэрбээр шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох, цаашдаа нисэх онгоцны буудлыг өргөтгөх боломжтой эсэх, шинэ нисэх онгоцны буудлыг дагасан хурдны зам хэдийд барьж дуусах вэ гэсэн асуултуудыг тавихад тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбат  “2018 оны наймдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулах төлөвтэй. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмж, цаашид өргөтгөл хийх боломжтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих хурдны зам бидний хүсэн хүлээж буй шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад орно” хэмээн хариулж байлаа.

Өмнөх сайд ийн хариулснаас хойш ГУРВАН  он улирч, салбарын сайд ДӨРВӨН удаа солигджээ.

Харин Хөшигийн хөндийн нисэх буудал үүдээ нээгээгүй хэвээрээ л байна. Нисэх буудал үүдээ нээх хугацаа хойшлох тусам Монгол Улсын өр нэмэгдэж буйг “Шилэн данс”-ны мэдээллээс ойлгож харж болох юм.

Сануулахад, хагас тэрбум ам.долларын зардал бүхий уг төслийг Япон Улсын зээлээр санхүүжүүлж буй. Зээл гэдэг бол Монгол Улсын татвар төлөгч ард иргэдийн халааснаас төлөгдөх өр гэсэн үг. Зээлийг төсвийн зардалд оруулж тооцдог. Тиймээс ч төслийг хэрэгжүүлэгч манай талын нөхөд “Ланд круйзер-200” маркийн машиныг 723 сая төгрөгөөр үнэлж, тооцож авсан гэх аудитын байгууллагын дүгнэлтэд хэвлэлийнхэн анхаарал хандуулан, бичиж байсан билээ.

Тэгвэл үүнээс гадна Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан өндөр дүнтэй зардал гарсаар байна. Тэдгээр зардал бүр нь манайд шингэж үлдэх бус Япон улсын компаниуд руу шилждэг болохыг дараах мэдээллээс харж болох юм.

Тодруулбал, 2019 онд уг төслийн хүрээнд “Азүса Секкей” компанид Зөвлөх үйлчилгээний төлбөрт 7 тэрбум 791 сая 858 мянга 509 төгрөг шилжүүлсэн байна.

Энэ 2020 он гарсаар ч зөвлөх үйлчилгээний хөлсийг  “Азүса Секкей” компани руу шилжүүлсээр байна. Нэгэнтээ өөрсдөө чадахгүй, мэдэхгүй гээд түмэн шалтгаан байдаг учраас зөвлөх үйлчилгээ авч буйг нь ойлгож байна. Гэсэн ч төсөл хөрсөн дээр буухгүй удах тусам Зөвлөх үйлчилгээний компани зээлийн данснаас жилд хэд хэдэн удаа тус бүр нь нэг тэрбумаар хэмжигдэх төгрөгтэй тэнцэх иенийг үйлчилгээний төлбөртөө авсаар байна.

 

Тодотгоход, Төслийн зөвлөх компани сонгон шалгаруулалтын явцад  "Азүса Сэккэй", "Ориэнтал Консалтанс Глобал" компанудын түншлэл техникийн саналаараа шалгарч, тэдний гаргасан  санхүүгийн санал дээр үндэслэн зөвлөхийн гэрээний хэлэлцээрийг 2009 оны зургаадугаар сарын 9-17-ны хооронд хийж тохиролцоонд хүрсэн байдаг. 

 

“Азүса Секкей” компани руу төслийн Зээлийн данснаас шилжүүлсэн сүүлийн буюу 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн гүйлгээний тайлбар нь Зөвлөх үйлчилгээний 76 дахь төлбөр байгаа юм.

Төлбөрийн мэдээллийг харж байхад ихэнх тохиолдолд 1,3 тэрбум орчим төгрөгийг Зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлдэг аж. Тэгэхээр нийтдээ 76 удаагийн төлбөр шилжүүлсэн гүйлгээний дүн 90 гаруй тэрбум төгрөг болж байна.

 

Энэ онд Зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн мөнгөний дүн:

 

  • 2020 оны нэгдүгээр сарын 6-нд 1,522,612,795 төгрөг
  • 2020 оны нэгдүгээр сарын 17-нд 1,317,792,020 төгрөг
  • 2020 оны хоёрдугаар сарын 8-нд 1,334,795,788 төгрөг
  • 2020 оны хоёрдугаар сарын 28-нд 1,334,795,788 төгрөг
  • 2020 оны зургаадугаар сарын 30-нд 841,244,430 төгрөг
  • 2020 оны наймдугаар сарын 5-нд 757,745,178 төгрөг
  • 2020 оны есдүгээр сарын 29-нд 626,860,731 төгрөг

 

Эхэнд хэлсэнчлэн бид өр тавьж энэ төслийг босгож байгаа. Хэдийчинээ хурдан түргэн дуусгана, төдийчинээ эдийн засгийн үр ашиг нь гарах ёстой. Гэтэл элдэв олон шалтгаан тоочсоор, гаднын компанид зөвлөх үйлчилгээнийх нь хөлсөнд тэрбум тэрбумаар мөнгө өгсөн хэвээрээ байна.

Өрийг эргэн төлөх хүмүүс нь өнөөдрийн эрх мэдэлтнүүд биш л дээ. Угаасаа төрд өөрийн гэсэн мөнгө байдаггүй. Төрийн мөнгө гэдэг бол угтаа татвар төлөгч аж ахуйн нэгж, ард иргэдийн төлсөн татварын мөнгө байдаг. Гэвч эрх мэдэлтэй нөхөд үүнийг үл тоож, ёс зүйгүй, хариуцлагагүй байгаагийн нэг тод жишээг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төслөөс бэлхнээ харж болох юм.

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яг үнэн.(64.119.26.3) 2020 оны 11 сарын 30

Энэ буудлыг ашиглалтад өглөө гэхэд олон улсын ямар авиа компаниудтай зорчигч болоод ачаа тээврийн гэрээ хэлцэл хийхээр төлөвлөсн юм ?Алийн болгон бусдын зааврыг сохороор дагах болж байна? Манай улсын нислэг үйлдэх цар хэмжээ ,олон улсад ямар зэрэгт байгаа, бидний ажиллах чадамж гээд олон зүйлийг мэдэхгүй ,судлаагүй хүмүүсийн зааврыг дагаад байх уу?

0  |  0
бодох л бодол(64.119.26.3) 2020 оны 11 сарын 30

Аюурсайхан японы талд зөвлөлөх үйлчилгээний үнээ бууруул,тэг гээд хүсэлт тавих уу? Япончууд хүлээж аваад за гээд тэглэчигдэг болов уу?Япончууд ухаантай болоhkkроо монголчуудыг өрөндөө ороог мэдээд зөвлөх үйлчигээ үзүүлсэн нэрээр зээлүүлсэн мөнгөө олоод авч байна гэж ойлгох уу? Угаасаа үйл ажиллагаа нь эхлээгүй байхад юугаа ч зөвлөдөг юм бол?Зөвхөн энэ он гэхэд 7 удаа зөвлөсөны төлвөр гэж 7 удаа олон тэрбумаар яригдах мөнгө шилжүүлжээ. .Энэ олон удаагийн зөвлөгөөг юунд авсан бэ?ямар ахи дэвшил өгөв?!!! Мэргэжилтэй ажилчид бэлтэгсэн гэвэл үр өгөөж харагдах биз?.

0  |  0
Zochin(202.126.88.207) 2020 оны 11 сарын 06

Muusain pizdanuud hulgai untsaa bodood hudluhgyi muusain lalaruud ichej amidat

0  |  0
хун(153.177.215.132) 2020 оны 11 сарын 06

ухаангуй ноенд ургашгуй албатууд... гэдэг чинь энэ!!!

0  |  0
Зочин(203.91.115.49) 2020 оны 11 сарын 03

Энэ нөгөө л манай Баттулгын хутгасан холион бантан шүү дээ. Анх 230 орчим сая долларын төсвөөс эхэлсэн. Одоогоор 600 гаруй сая доллар болтол өссөн ч ашиглалтанд ороогүй. Хамгийн гол асуудал бол огт тусгай зөвшөөрөл байхгүй компаниар туслан гүйцэтгүүлсэн ээс болж байгаа байх. Манай Баттулга зориуд хүчиндүүлэн дээрээс нь тулгаад байснаас тэдгээр компаниудтай гэрээ байгуулсан. Энэ талаар тухайн үед гүйцэтгэгч компани байнга гомдол гаргадаг байсан. Баттулгын л хийсэн ажил. Зориуд төсвийг нь өсгөн мөнгө идэх арга.

0  |  0
Зочин(139.5.216.34) 2020 оны 11 сарын 03

Монгол ялдаг Дон королиногын нөгөө таван толгойд шороо овоолоод хэдэн зуун сая доллар авдаг Солонгос нэртэй мафийн компани н шинэ нисэх буудалд өрсөлдөгчгүйгээр давуу эрхийг жэнкогын туслах н авч өгсөн .... тэгээд тэр шороон дээр н төмөр зам барих боломжгүй ....монгол ялдаг ...монголыг дандаа иддэг дон королино ..... улсаа идэхгүй л хоосон хонох гээд байгаа..... ХУЛГАЙЧ -аас хулгайлах ухаан л гарах юм даа ... үхэр монгол ялсан ...ураааааааа

1  |  0
dnj(192.82.71.34) 2020 оны 11 сарын 03

Uuriin gesen tolgoigui murtluu idej luivardah don tussan humuusiin gargaj irsen zuvluh uilchileh gej mungu ugaaj bayjdag arga ene ! Manaid erdem bolovsroltoi bsn ch ene uilchilgeend oroh erh n bhguiee . bgaa 1 n bl utsan huuheldei uur ymarch erh medelgui!

0  |  0
MATILDA(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
zochin(203.91.119.54) 2020 оны 11 сарын 03

Za barag 3 udaa hvleej abch baina geed l tuuz haichlaad baisandaa.tegeed ene bvhen hu;laa bolj taarab uu

1  |  0
zochin(203.91.119.54) 2020 оны 11 сарын 03

Za barag 3 udaa hvleej abch baina geed l tuuz haichlaad baisandaa.tegeed ene bvhen hu;laa bolj taarab uu

1  |  0
Ёох(202.126.89.235) 2020 оны 11 сарын 03

Хариуцлагагүйн зуд монголд нүүрлэжээ. Яана даа,\nАрд түмэн.

2  |  0
411(203.91.112.133) 2020 оны 11 сарын 03

Япон монголгүй л нийлээд идэж уусан байхаа. Япончууд нь ч бас аймшигтай хүмүүс,Монголчууд нь мэдээж угаасаа л аймаар хулгайч

1  |  0
Рано(66.181.188.128) 2020 оны 11 сарын 03

Хүрэлсүх маш муу ажиллаж байгаагийн хамгийн тод том жишээ

1  |  0
Irgen(192.82.93.3) 2020 оны 11 сарын 03

Yostoi jinkhene mungu ugaalt, mungu itelt chini yabagddag gazar um bishuu. Neg hoyor udaa zuvluud asuudliig ni shiiddeggui um bol zuvluh uilchilgee avah shaardlagagui. Zuvluh uilchilgee avahgui bol asuudlaa shiidej chadakhgui baigaa bol tusul khariutssan teneg tolgoinuudiig hurdhan solichih chadvargui Tur um uu. Iim baihad Mongol Uls yach ch devjih ve dee. ATG ni ch uygaa harj baidag um. Nuguu tagnuul, Tsagdaaggiin Ediin Zasgiin Gemt heregtei temtseh albad ch uy hiideg ulsuud um. Yostoi ezengui ail shig l sanagdah um daa

1  |  0
zochin(49.98.152.214) 2020 оны 11 сарын 03

Mgl hugjuhgui ee iim shn bariad ugsun bhad ashgaldgui yah gej barsan yum bol ymar muzii bichdee ... ard tum endee utur turgen achgaltand oruul ard tumen achgaltand oruul gej chaardah estoi shu naad mungu ard tumnii tatvar .r tulugduj bga shu dee

0  |  0
zochin(49.98.152.214) 2020 оны 11 сарын 03

Mgl hugjuhgui ee iim shn bariad ugsun bhad ashgaldgui yah gej barsan yum bol ymar muzii bichdee ... ard tum endee utur turgen achgaltand oruul ard tumen achgaltand oruul gej chaardah estoi shu naad mungu ard tumnii tatvar .r tulugduj bga shu dee

0  |  0
та нар(103.111.68.3) 2020 оны 11 сарын 03

Энэ зөвлөх нэртэй төслийн ажлыг будлиулагч тэр жаран тэрбумын нөхдүүдийн халаас хэтэвчийг зузаатгагч Сайханбилэг баярцогын компаний мөнгийг арвидуулагч төслийн захирал нэртэй Зам тээврийн яамны өмнө маасайтал ярилцлага өгөөд байсан шившигтэй хулгайч дээрэмчин нэг төслийн захирал гээд нөхөр юу идээд ууцан нь харагдаж байна лээ дээ

1  |  0
зочин(64.119.24.67) 2020 оны 11 сарын 03

зөвлөх үйлчилгээг зогсоох хэрэгтэй хамаг зогсоод байхад тэр мөнгийг шилжүүлээд байхдаа яахав дээ ямар муухай хүмүүс вэ

1  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 11 сарын 03

Мэдэхгүй ээ, шинэ нисэх буудал нээгдэхийн хэзээ харж, хэзээ үйлчлүүлэхийг бидний хүүхдүүд харах байх доо

2  |  0
Top