Д.Энхжаргал: Нэг шүд хорхойтоход л бөөрийг гэмтээх аюултай

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Улирал солигдох үед хүний биеийн дархлаа унаж, таван махбод өөрчлөгддөг. Ялангуяа  хүйтэн сэрүүний улиралд бөөрний цэцэг дэлгэрдэг тул доороосоо даарах төдийд бөөр өвчлөх аюултай байдаг. “Хасу манал” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Д.Энхжаргалтай бөөрний өвчлөлийн талаар ярилцлаа.

-Бөөрний өвчлөл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчлөлийг нөхцөл, ялгал, шинж, засах арга гэсэн дөрвөн зүйлээр үзүүлсэн байдаг. Ялгал нь бөөрний хий архаг, бөөрний халуун, бөөрний хэрэх, бөөрний гэмтэл гэж дотор нь олон ангилдаг.  Шинжид бөөрний хий, архаг, хавагнах, бөөрний халуун гэж ангилдаг. Бөөрний хий, архагийн шинж нь нуруу өвдөх, доод биеэр хүйт оргих, толгой эргэх, чих шуугих шинжүүдээр илэрдэг хүйтэн чанартай, удаан архаг явцтай. Шалтгаан нь хий, бадган дийлэх үед илэрдэг. Ууц нуруугаар хөших, сүүж, бэлхүүсээр чилж өвдөх шинж мэдэгдэнэ. Шээсний хэмжээ ихэснэ, савирч гарах, өглөөгүүр нүүр зовхи сэлхрэх, нүд бүлцийх, шээс дусагнах зэргээр бөөр өвчилснийг мэдэхэд амархан. Ажиглахад шээс нь хөөс ихтэй, ёроолдоо язмаг ихтэй байдаг.

-Бөөрний хий өвчнөөс гадна бөөрний халуун  гэж байдаг гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Бөөрний халууныг дэлгэрсэн, хуучирсан, нуугдсан халуун гэж ангилдаг. Дэлгэрсэн халуун нь цус, шараар арвиддаг. Ххуучирсан халуун нь цус, шар, бадганаар арвидна. Нуугдсан халуун нь бадган, шар усаар арвиддаг. Дэлгэрсэн халууны үед бөөрөөр унжирч, таталдаж өвдөж, даралт ихэсдэг. Хуучирсан халууны үед  үдээс хойш бие өвддөг, гарын алга, хөлийн ул их хөлөрнө. Нуугдсан халууны үед бүх биеэр шархирч өвддөг. Шээсний хувьд дэлгэрсэн халууны үед шээс улбар шар өнгөтэй, уур, үнэр, өрөм, язмаг ихтэй байна. Хуучирсан халууны үед шээс шар өнгөтэй байдаг бол нуугдсан халууны үед шээсний өнгө шаргал байдаг.

-Шөнө босож шээх нь бөөрний өвчний шинж тэмдэг гэж ойлгож болох уу?

-Болно, заримдаа шээс ихэсдэг бол заримдаа багасдаг. Дэлгэрсэн халууны үед  бага багаар  олон удаа шээдэг. Хуучирсан халууны үед их хэмжээтэй хэр нь хол зайтай шээдэг. Нуугдсан халууны үед  бага хэмжээтэй, гарах зай нь бага байдаг. Эмчилгээний тухайд дэлгэрсэн халууны үед халууныг нь арилгаж, хаванг хөөнө. Хуучирсан халууны үед халуун нь бүх биеэр тархсан байдаг тул бүх биеийн дархлааг дэмжинэ. Нуугдсан халууны үед хүйтэн бүрхүүлийг нь хуулж хүйтнийг нь дардаг. Бөөрний халуун өвчинд хануур эмчилгээ тохирдог бөгөөд зөөлөн бариа засал, зүү, соруулыг хийнэ. Хүйтэн хийг дарах, бөөрний илч, тамирыг дарах эмчилгээ хийдэг. Эхлээд зөөлөн заслаар бариа засал, жин, таван рашаан дэвтээлгийг хийнэ. Ширүүн засалд зүү, соруул, төөнүүр эмчилгээ хийдэг. Физик эмчилгээгээр шарлага хийдэг.

-Бөөрний өвчин нь эмчилгээндээ дарагдсан боловч дараа жилийн сэрүү унах үед дахин сэдрэх магадлал өндөр байдаг. Төгс эмчлэхийн тулд ямар эмчилгээ хийх ёстой вэ?

-Бүх эмчилгээг хийсний дараа сүүлийг таслах буюу үлдсэн урхагийг нь хөөх эмчилгээ хийдэг. Сүүлийг таслах дээр туулга засал хийдэг. Ар үр, жунз зэрэг эмийн ургамлаар туулга хийж бүх хорыг биеэс гадагшлуулдаг. Бөөрний хийн бэлчир буюу ууц нуруугаар төөнүүр хийнэ. Хийг дарахад төөнүүр засал хамгийн үр дүнтэй. Бөөрний хүйтэн хий өвчний үед төөнүүр заслыг хэрэглэнэ. Сожид 11, сүгмэл, гоёу долоон танг хэрэглэдэг. Шээс ихсээд байвал сима гурав, нуруу, хөлөөр унжирч өвдөөд байвал чуна таван танг уудаг. Жичүү найм, саричун, юнва дөрвөн тан нь нянг нядалдаг бөгөөд эмэгтэйчүүдэд нэн сайн. Хийг дарах үүднээс зарим танг хонины борви, тойгны шөлтэй хавсарч уудаг.

-Төөнүүр заслынхаа тухай товчхон яривал?

-Төөнүүр засал нь маш олон янз байдаг. Шовгон төөнүүрт уул өвс, цагаан адууны хомоол, цагаан гаа зэргийг ашигладаг. Монгол төөнө гэдэг нь нимгэн цагаан эсгийг нягт ороогоод халаасан гоньдтой шар тосонд дүрж жигнээд халааж төөнөдөг. Төрсний дараа хий хөөрөх үед монгол төөнө маш үр дүнтэй.  Эмт бодистой төөнүүрийн үед бүлээн шар тосонд эмийн ургамал хийгээд бөөрний хийн бэлчир дээр төөнөдөг. Харандаан төөнө, зүүтэй төөнийг манай эмнэлэгт түлхүү хэрэглэдэг. Мөн нүүрсэн төөнө, эрдэнийн төөнө, модон төөнө, чулуун төөнө, наадаг төөнө, цахилгаан төөнө гэж байдаг. Цахилгаан төөнө гэдэг нь гэрлээр шарахыг хэлнэ. Сүүлийн үед гоо сайхны салонууд хаш чулуун төөнө гээд их хийдэг болжээ. Төөнүүрийг зөв хэрэглэвэл маш тустай эмчилгээ шүү.

-Идээ ундаа, явдал мөрөө хэрхэн анхаарах вэ?

-Дулааныг шүтэх хэрэгтэй. Хүний хөлийн уланд мэдрэлийн бүх цэг байрлаж байдаг.  Доороосоо, бөөр нуруунаасаа дулаан явах ёстой. Халуун чанарын хоол унд хэрэглэх хэрэгтэй. Исгэлэн гашуун нясуун идээ ундааг хориглууштай. Үүнд шар айраг, архи, даршилсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүн,  тараг, айраг, ааруул бүгд ордог. Тан ууж байгаа, эмчилгээний хугацаандаа аль болох дээрх идээ, ундааг цээрлэх хэрэгтэй. 

-Бөөр, давсаг хоёр нэг судлаар холбогдож байдаг болохоор давсагний үрэвслийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй байх?

-Эмэгтэйчүүдийн дунд өгсөх замын халдвар ихэссэн. Тухайлбал, бие засахдаа зөв арчих, бэлгийн ариун цэврийг сахихгүй байснаас өгсөх замын халдвараар давсаг үрэвсэж, бөөр рүү дамжиж өвчлүүлдэг. Дээд замын халдвар гэдэг нь амны хөндийн эрүүл ахуйгаас эхэлдэг. Нэг шүд цоорхой байхад идсэн хоол шүдний сувгаар орж, бактер үржиж, цусаар дамжин бөөрийг гэмтээдэг.  Тиймээс амны ариун цэврийг маш сайн сахих тал дээр эцэг, эхчүүд хүүхдүүддээ хэлж баймаар байна. Сүүлийн үед шүд нь хорхойтсон хүүхэд маш их болжээ. Энэ нь цаашлаад бөөрний өвчтэй хүмүүс л болно шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

DR. PRADHAN(129.205.124.224) 2022 оны 11 сарын 23

Top