Хотод намын даалгавраар ирсэн Д.СУМЪЯАБАЗАР

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23



НИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг нийт төлөөлөгчдийн 84.44 хувийн саналаар сонголоо. Түүнчлэн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагвыг, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг сонгосон юм. Үүнээс гадна НИТХ-ын 11 тэргүүлэгчийг сонгож, баталлаа. Үүнд МАН-аас найм, АН-аас хоёр, ХҮН-аас нэг тэргүүлэгчийг сонгов.

Харин хуралдааны төгсгөлд эрх баригч намаас Хотын даргад нэр дэвших эрх өвөртөлсөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хэдийгээр түүнийг Хотын даргад нэр дэвшихийг нийт 45 төлөөлөгчийн 71.12 хувь нь зөвшөөрсөн ч хуралдааны үеэр Д.Сумъяабазарыг "байцааж", хариулт авсныг тоймлон хүргэж байна.  

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ПҮРЭВДАВАА: Үндсэн хууль гэж бий. Үндсэн хуулиас давсан намын шийдвэр гэж байх ёсгүй. Үндсэн хуулийн 29.1 дэх хэсэгт УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсаас цалин авна. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бусад албан тушаалыг хавсарч болохгүй гэж заасан. Өнөөдөр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгаж байж оруулж ирэх ёстой байтал хууль зөрчлөө. Үүнд тодорхой хариулт өгнө үү. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.ДАГВА: Одоо бол зөвхөн нэр дэвшиж байна. Засаг даргаар албан ёсоор томилогдсон шийдвэр гараагүй. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ хажуугаар давхар албан тушаал хашлаа гэх хуулийн зөрчил үүсэхгүй. Нэр дэвшээд Хотын даргаар томилогдох тохиолдолд энэ хүн албан ёсоор УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх учиртай юм. 

НИТХ-ын дарга Ж.БАТБАЯСГАЛАН: Одоо бол манайх зөвхөн нэр дэвших асуудлыг л оруулж ирсэн. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй. 

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ПҮРЭВДАВАА: УИХ-аар шийдвэр гарч байж холбогдох дараагийн шийдвэр нь гарах ёстой. Энэ хүн чинь өнөөдөр УИХ-ын гишүүнийхээ үйл ажиллагааг явуулж байна. Сонгогдсон төлөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалж байгаа хүн. Гэтэл давхар ажил хийж болохгүй гэж Үндсэн хуульд нь заасан байна. Ийм байхад хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. УИХ-ын шийдвэрээ гүйцэтгэсний дараа оруулж ирэх хэрэгтэй байна. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.ДАГВА: Зөвхөн нэр дэвшиж байгаа. Түүнийг бид Ерөнхий сайдад уламжилна. Тэнд хэрхэн шийдэгдэх нь тэр хүний асуудал. Хэрэв шийдэгдэхээр бол таны хэлсэн Үндсэн хуулийн заалтыг биелүүлнэ. Хэрэв дэмшигдэхгүй бол тэр хүн чинь УИХ-ын гишүүнээрээ ажиллах учиртай. Тиймээс нэр дэвшүүлэх асуудлыг л ярьж байна гэж ойлго. 

-УИХ-ЫН ДАРГАД ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХӨД БЭЛЭН БАЙНА-

НИТХ-ын төлөөлөгч Б.ЭРДЭНЭСҮХ: УИХ-ын тухай хуулийн дагуу гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзсан гэх шийдвэр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэр гараагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргаар томилогдох нь хууль зөрчиж байгаа юм. Хуулиас дээгүүр намын эрх ашиг яваад байх шиг байна. Саяхан УИХ-ын сонгууль болсон. Одоо гишүүнээсээ буугаад дахиад сонгууль хийх юм уу, энэ ёс зүйтэй асуудал мөн үү. 

Хотын даргад нэр дэвшигч Д.СУМЪЯАБАЗАР: Нэгдүгээрт, одоогоор би УИХ-ын гишүүн байгаа. Хоёрдугаарт, улс төрийн нам сонгуульд ялалт байгуулахын тулд ордог. Гуравдугаарт, хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Дөрөвдүгээрт, нэр дэвшүүлэх үйл явц л явж байна. Тийм учраас УИХ чөлөөлөхгүй гэвэл яах вэ. Ерөнхий сайд батлахгүй гэвэл яах вэ. Яг томилох, чөлөөлөх эрхтэй хүн нь Ерөнхий сайд байдаг. Нийслэлийн МАН-ын хороогоор орж, Хотын даргад нэр дэвшүүлэх, 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа намайг удирдаж орох ёстой гэдэг үүрэг, даалгаврын хүрээнд, шаардлага тавьсан. Ер нь бол зарчим гэж ойлгох хэрэгтэй. Ялсан намын дарга нь тухайн шатны Засаг дарга байх ёстой гэдэг зарчмыг тавьсан. Энэ хүрээнд өнөөдөр НИТХ-д үйл явц явж байна. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын даргад өргөдлөө бичээд өгөхөд бэлэн болсон. Эндээс нэр дэвшүүлэх процесс эхэлбэл зэрэгцээд чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барина. 

-БИ ДЭЭШЭЭ ӨГСӨӨГҮЙ, НАДАД АЛБАН ТУШААЛД ОЧИХ СОНИРХОЛ БАЙХГҮЙ-

НИТХ-ын төлөөлөгч  М.ТУЛГАТ: Нэр дэвшигч маань УИХ-ын гишүүнээс Сонгинохайрхан дүүргээс гурван удаа сонгогдсон. Сонгинохайрхан дүүргийн иргэд бол биднийг УИХ-д төлөөлж ажиллаарай гэж эрх өгсөн. Түүнээс Хотын даргаар ажиллаарай гэж сонгоогүй байх. Яагаад ийм шийдвэр гаргахад хүрч байгаа юм. Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүнээр ажиллана гэж сонгогчдоос санал авсан. Хоёрдугаарт, саяхан та хэвлэлд яриа өгсөн байдаг. Би хотын дарга болохгүй, нүх болгонд ордог огтоно биш гэж. Таны шийдвэр яагаад ийм богино хугацаанд өөрчлөгдөв. 

Хотын даргад нэр дэвшигч Д.СУМЪЯАБАЗАР: Нэгдүгээрт, НИТХ бол Улаанбаатар хотын ажил, амьдралтай холбоотой. Энд улстөржилт яригдах ёсгүй. Хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн амьдралыг сайжруулах үүргийг л хамтдаа шийд гэж 45 төлөөлөгчийн сонгосон байх. Хамтдаа хотоо хөгжүүлэх их ажилд хамтарч ажиллаж чадна. Улстөржилт хэрэггүй, явах ч үгүй. Хоёрдугаарт, Сонгинохайрханчууд бидэнд бүрэн итгэл өгсөн. Энэ итгэлийг хөсөрдүүлсэн зүйл огт биш. Илүү ойр ажиллах, тулгамдаж байгаа олон асуудлыг хамтарч шийдэх нөхцөл рүү орж ажиллах болно. Би дээшээ өгсөөгүй, аль нэг албан тушаалд очих дур сонирхол байхгүй. Энэ өөрөө эрсдэл дундуур явж байна. Үндсэн хууль зөрсөн эсэх асуудал яригдаж байна. Энд хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Иргэний зориг гаргаж шийдсэн. Энэ чинь их сонин үйл явц болоод байна. УИХ гэдэг бол бодлогын түвшинд шийдвэр гаргадаг. Амар хялбараа бодвол тэндээ байх нь зөв. Нийслэлийн МАН-ын хорооны хурлын гишүүдийн 100 хувийн саналаар "Та хариуцлагаа хүлээж, тулгамдаж байгаа асуудал, хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө хариуцаад ажилла. Хариуцлагаас зугтахгүй бай" гэсэн. Намын Удирдах зөвлөлөөс ч ийм шийдвэр гарсан. Нам бол нэг зарчимтай гэдгийг өмнө нь хэлсэн. Нэн тэргүүнд намын бодлогыг нэн тэргүүнд тавьж, хүлээж авахаас өөр аргагүй. Ийм байдалтай орж ирж байна. Би өөрөө намаар хүмүүжсэн хүн.  Хэвлэлд өгсөн ярилцлагын хувьд 50-иад хоногийн өмнө хэлсэн. Үнэндээ миний дотоод итгэл, үнэмшил болно гэдэг зүйл байгаагүй. Нуугаад яах вэ, худлаа ярих дургүй би. Намаа л яаж ялуулах вэ гэж бодоод ажиллаж байсан. Хувь хүнийхээ бодлыг л хэлсэн. Би одоо дээшээ яваад байгаа юм уу, доошоо яваад байгаа юм уу мэдэхээ байчихлаа шүү. 

НИТХ-ын төлөөлөгч П.НАРАНБАЯР: Ойлгомжгүй байдалд л байх юм. УИХ-ын гишүүн мөн ч юм шиг, үгүй ч юм шиг. Болих ч юм шиг, үгүй ч юм шиг. Өргөдлөө өгсөн ч юм шиг, өгөөгүй ч юм шиг. Одоогоос 50 хоногийн өмнө Хотын дарга хийх ч юм шиг, үгүй ч юм шиг. Одоо хийнэ ч гэж байх шиг, үгүй ч гэж байх шиг. Ийм байдлаар нийслэлийнхээ иргэдийн амьдралыг хөндмөөргүй байна. Хүндэтгэлтэй хандаач ээ. Д.Сумъяабазар гишүүний яриаг сонсохоор дээшээ ч явах гээд байгаа юм уу, доошоо ч явах гээд байгаа юм уу. Юу яриад байгаа юм. Хариуцлагатай хандаач ээ. Энэ хүн чинь тэгээд ард сууж байгаа ч юм шиг, урд зогсож байгаа ч юм шиг. Ийм ойлгомжгүй байдлаар эхэлмээргүй байна. Сая яриаг нь сонсохоор Сонгинохайрхан дүүрэгт л ажиллах юм шиг ярьж байна.  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.10) 2020 оны 10 сарын 25

Ene nohor Khurelsukhii duugarch chadakhgui boltol sain balbajee.kkk 1 jiliin daraa Khurelsukh doosh unaj ES boloh yum bnal daa. Ingesneer Mi.Enkh60ld, Ts. Nyamdorjuud deeshilne. Ene nohor tednii hair iveeleer odii zeregt hursen martaagui bgaa...

0  |  0
Rgt4(202.55.188.82) 2020 оны 10 сарын 25

Ichdeggui huur be ene iim huneer hot dutahgui blgui gai

2  |  0
Зочин(64.119.27.91) 2020 оны 10 сарын 25

Гишүүн байснаас мэр байсан нь илүү. Бас л толгой ажиллаж бн шүү. Мөнгө мөнгө. Ханаж цадаач ээ бөхчүүдээ.

1  |  1
Dambii(24.19.1.241) 2020 оны 10 сарын 24

Kompuutriin injinaar. amerik, oros heltei hun hotiin darga boloh yostoi. Nudee olj.

0  |  0
Dambii(24.19.1.241) 2020 оны 10 сарын 24

Kompuutriin injinaar. amerik, oros heltei hun hotiin darga boloh yostoi. Nudee olj.

0  |  0
Irven(70.181.124.42) 2020 оны 10 сарын 24

Sumiya d hotiig hugjyyleh uhaan .medleg dutnaaa.ih mungu nydend ne haragdaad yu hiih ne hamaagyi gej yavaa amitan .MAN ard olniig dendyy dord yzeh yum daa.

0  |  0
Баатар (109.89.151.254) 2020 оны 10 сарын 25

Харх Сумъяабузар чамд ичих нуур алгаа шаараа. Циркийн асуудал ендрее аваад ирэхээр чи дуутэйгээ сандарч бнаа. Чиний хотын дарга болдог чинь циркийн газрын асуудлыг л дарахаар явж байгаа ш дээ. Сонгино хайрхан дуурэгээс сонгогдоод яг юуг нь еед нь татав. Ямар хууль санаачилж сонгогчдыгоо ядуурлаас гаргав чи. Тумний хелс шингэсэн юмыг залгих гэж байж удмаараа хахаж ухэв та нар. Санууллаа шуу малнуудаа

3  |  0
ZOCHIN(180.150.83.201) 2020 оны 10 сарын 23

sumya bazart zugeer l itgel uzuul. er n bol mongolchuud hund itgedeggui ih muuhai horon sanaataishdei..buhniig muugaar heldeg...ene zangaa tat ...

0  |  0
нг(203.91.112.133) 2020 оны 10 сарын 25

даалгавар ч гэх шиг, өөрөө л баахан хор найруулаад ирж байгаа байлгүй дээ

2  |  0
Top