Ш.Батхүү, Г.Алтан нарыг 11 ДЭХ ӨДРӨӨ шүүж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.20/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 11 дэх өдрөө үргэлжилж байна. 

Шүүх хурал энэ сарын 05-ны өдрийн даваа /2020.10.05/ гарагт эхэлсэн. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатаржав(202.9.40.113) 2020 оны 10 сарын 20

хурдан шүүгээд шоронд нь явуулаачээ .Хүлээж япдлаа

0  |  0
Баатаржав(202.9.40.113) 2020 оны 10 сарын 20

Шүүх ядуу ард биднийгээ тохруурхаад 3, 5 жил өгсөн болоод салах байлгүй дээ. Жирийн би 10 мянган төгрөг залилсан бол лав 10жилийн ялтай даа

0  |  0
түвдэн(202.9.40.113) 2020 оны 10 сарын 20

Батхүүд төлбөрийг нь төлүүлээд 20 жил, Алтанд төлбөрийг нь төлүүлээд 15 жил өгөхгүй бол ард түмний хүлээлт талаар болно. Шүүх засаглал хир шудрага шийдвэр гаргадгийг харах л үлдлээ

0  |  0
ааөхөах(202.9.46.4) 2020 оны 10 сарын 20

ямар удаан шүүдгиймбэээ лайтайн

2  |  0
Top