Орон нутгийн сонгуулийг 16.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчдийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийг энэ жил 16.5 тэрбум төгрөгийн зардлаар зохион байгуулж байна.

Энэ удаагийн сонгууль цар тахлын үед болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Цар тахлын цаг үед зохион байгуулагдаж байгаа учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд нийтдээ 483 сая төгрөг зарцуулах юм.

Иргэдийн оролцоог шууд хангаж, төлөөллийг хэрэгжүүлдэг орон нутгийн сонгуульд иргэд ач холбогдол өгч байгаагүй нь сонгуулийн ирцээс шууд харагддаг.

Орон нутгийн 1996 оны сонгуулийн ирц 72 хувьд хүрч хамгийн өндөрт хүрээд байсан бол 2012 он хүртэл ирц шатлан буурсаар 52 хувьд хүрээд байлаа.

Өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуулийн ирц эргээд 60 хувьд хүрч өссөн юм.

Энэ удаагийн сонгуульд тухайн тойрогт санал өгөхдөө нэр дэвшигчдийн мандатын тооноос илүү гарсан тохиодолд хүчингүйд тооцогдоно. Харин мандатын тооноос бага санал өгвөл тухайн саналын хуудсыг хүчинтэйд тооцох юм.

Мөн энэ удаад ирцийн босго тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл тухайн хэсгийн хороонд ирц 50 хувьдаа хүрээгүй бол дахин санал хураалт явуулдгыг болиулжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top