БНСУ-аас иргэдээ авчрах асуудлыг тэргүүн ээлжинд шийднэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

БНСУ-аас нутагтаа ирэх хүсэлт гаргасан иргэдийн тухайд зарим нь олон удаа хүсэлт гаргасан иргэн байгаа аж. Тиймээс цаашид БНСУ-аас ирэх иргэдийн хүсэлтийг тэргүүн ээлжинд шийднэ гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Мөн тэрбээр Засгийн газар, Онцгой комиссын чиглэлийн дагуу нислэгийн тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж ирсэн бөгөөд долоо, наймдугаар саруудад 18 удаагийн нислэг үйлдсэн. Есдүгээр сард 13 удаагийн нислэгээр иргэдээ татан авахаар төлөвлөн ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэл(202.21.108.193) 2020 оны 09 сарын 09

Ер нь зөв байх. USA болон Europe--оос ирэгсэд эх орноо дэндүү голж байна.

0  |  0
Top