Усалгааны төмрөөс боомилж АМИА ХОРЛОЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Гэр бүлийн маргаанаас үүдээд амиа хорлосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Өнгөрөгч даваа гараг буюу наймдугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд байрлах мод үржүүлгийн талбайгаас боомилж нас барсан эрэгтэй хүний цогцос олдсон байна.

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач 45 настай, эрэгтэй усалгааны төмрөөс өөрийгөө боомилж, амь насаа хохироосон байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хар өнгийн олс хураан авч, Дорнод аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж байгаа аж.

Top