Хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалъя!!!

2020 оны 09 сарын 03

Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ гэрт нь цоожилж харгалзах хүнгүй үлдээснээс бэртэж гэмтэх, аюул осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх, өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ цоожилж үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top